МЗХ, МҮЭХ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2014/05/28
Өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Залуучуудын Холбоо зах зээлийн нийгэмд шинэчлэгдсэн хөдөлмөрийн харилцааг хөгжүүлэх, уламжлалт хамтын харилцааг өргөжүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Манай улсын нийт хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлж буй залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, талууд хоорондын ажлын уялдаа холбоог хангаж, харилцан үр ашигтай хамтран ажиллах, залуучуудыг дэмжих, хөдөлмөрийн харилцааны асуудлаар хамтарсан сургалт, судалгаа явуулахад гол зорилго нь оршиж байгаа юм байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд үр дүнтэй хамтран ажилласанаар Монголын залуучуудын хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрхтэй холбогдсон нийтлэг тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэж, тэдний ажиллаж, амьдрах зохистой орчин нөхцөл бүрдэхэд дөхөм үзүүлнэ гэж үзэн удирдлагын түвшинд хамтын ажиллагааг баталгаажуулсан юм.