7-р ангийн сурагч Ц.Ухаанзаяа охин төрөх эмнэлгийн орыг шинэчилжээ
2014/05/28
Монголын төрд суугаа эрх мэдэлтнүүдээс гарахгүй байгаа санааг долдугаар ангийн охиноос гарч сайн үйлс бүтээлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн "Хэрлэн" нэгдүгээр сургуулийн 7а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяагийн “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтыг энэ сарын 19-нд зохион байгуулжээ.
Охин тоглолтын орлогоор аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг 23 төмөр пүрштэй орны 17 орыг нь модон ор болгон шинэчилж өгсөн байна.
Х.Даваа