Б.Эрдэнэбат: Цар тахлын үед хугацаа алдсан зүйл бий, гэхдээ бид ажиллаж байна
2023/01/17
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй сонсол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр 15 компанийн мэдээллийг сонсож байгаагийн нэг нь "Эрэл" ХХК. Тус компани нь Байшин үйлдвэрлэх комбинат төсөлдөө Хөгжлийн банкнаас гурван удаа нийт 127 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч зээлийн хугацаа нь дууссан ч эргэн төлөлтөө хийгээгүй байна. "Эрэл" ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат "Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйн улмаас өнөөдөр ийм байдал үүссэн. Гэхдээ үйлдвэр ажиллаж байна. Бид зүгээр суугаагүй. Улаанбаатар хот болон НОСК, Германы хамтын ажиллагаатай хамтраад Тахилтын аманд цэцэрлэг, хоёр давхар таун хаусыг эхний ээлжийн 20 барилгыг хүлээлгэж өгсөн. Цар тахлын үед хугацаа алдлаа. Үйлдвэр ажиллахад бэлэн өвөл, зунгүй ажиллана. Сүүлийн таван жил зогсонги байдалд байлаа. Хэрэв энэ хугацаанд ажилласан бол Улаанбаатар хотын гэр хорооллын 40 хувийг барилгажуулж, 40 мянган яндан, 40 мянган нүхэн жорлонг бодитойгоор байхгүй болгох байсан" гэлээ.
Зочин · 2023/01/18
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Энэ л үед хариуцлага тооцно
Баас царайт өмхий луйварчин · 2023/01/18
Мангас баас царайлсан өмхий луйварчин.Иймэрхүү өмхий хулгайч луйварчдад МАН их энэрэнгүй ханддаг.Авлигал авдаг болоод тэр биз..МАН авлигал авч зээл олгосон байгаа.
Зочин · 2023/01/17
цар тахалаар битгий худлаа шалтаглаад бай новш оо зүгээр луйвардсан мөнгө зээлээ төл ард иргэд ийм л зүйл хүсэж байгаа шүү
zochin · 2023/01/17
263.0 тэрбум төгрөг зээлчихээд эхнэр, хүүхдүүдийнхээ нэр дээр бэлнээр гаргаад сайхан юмаа, тэгээд төр буруутай гээд загнаад л , , ,
ЗОЧИН · 2023/01/17
Эрдэнэбатын зөв байх шүү хугацаа их алдсан байх