Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр/2023.01.18/ сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.

  1. Кью эс си ХХК
  2. Хөтөл ХХК
  3. Вояжер минерал ресурсес ХХК
  4. Мондулаан трейд ХХК
  5. Пи си вай ХХК
  6. Хатант интернешнл ХХК
  7. Эрдэнэс монгол ХХК
  8. Эрдэнэс тавантолгой ХХК
  9. Эрчим хүчний яам
  10. Строй-инвест ХХК
  11. Цэцэнс майнинг ХХК
  12. Скайлэнд энержи ХХК

Сонсгол Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох сэдвийн хүрээнд болж байна.

ШУУД ҮЗЭХ: