Н.Мөнхбат: Хөгжлийн Банканд Бат-Оргил гэдэг нэртэй хүн ажиллаж байсан. "Кью Эс Си"-гийн хувьцаа эзэмшигч гэдгийг нь мэдээгүй
2023/01/18
Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголын эхний компани нь Худалдаа Хөгжлийн Банкны Кью эс си ХХК байсан бөгөөд гэрчээр "Кью эс си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, Хөгжлийн Банкны захирал асан Н.Мөнхбат нар оролцлоо.
Шинжээчийн дүгнэлтээс харвал:
"Кью Эс Си" ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Бат-Оргил нь Хөгжлийн Банкны Актив, пассив удирдах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Зээлийн хороонд танилцуулсан "Кью Эс Си" компанид 71.3 сая ам.долларын санхүүжилт олгох дүгнэлтийг боловсруулсан хэмээн гарын үсэг зуржээ.
Б.Энхбаяр: Оргилсмарт сольюшн компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь А.Бат-Оргил. Та Оргилсмарт сольюшн компанийн "Кью Эс Си" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байна. А.Бат-Оргил гэдэг хүнийг та таних уу?
Хөгжлийн Банкны захирал асан Н.Мөнхбат: А.Бат-Оргил гэж ямар хүнийг ярьж байгааг би сайн мэдэхгүй байна.
Б.Энхбаяр. А.Бат-оргил гэдэг хүн Мөнхбат таныг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Актив, пассив удирдах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан уу?
Н.Мөнхбат: Намайг ажиллаж байхад Актив, пассив удирдах газарт Бат-Оргил гэдэг нэртэй хүн ажилладаг байсан.
Б.Энхбаяр. Энэ хүн "Оргилсмарт сольюшн" компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдгийг та мэдэж байсан уу?
Н.Мөнхбат : Мэдээгүй. Би бас гайхаж байна. Тухайн ажилтан тухайн компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой бол хуулийн дагуу мэдэгдэх ёстой байдаг. Нэг хүн мөн бол мэдэгдэх ёстой байсан.
ВИДЕО: