О.Мөнхжинг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ
2023/03/13
"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжинг өнгөрсөн сараас эхлэн цагдан хориод буй. Түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр прокурорын саналыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан болохыг эх сурвалж мэдээлэв.
Тэрбээр "Хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг хөндлөнгөөс нөлөөлж, оргон зайлж магадгүй гэдэг үндэслэлээр 30 хоног цагдан хорьж байна" хэмээн гомдол гаргасан ч шүүх хурал нь хойшлогдоод байгаа билээ.
Зочин · 2023/03/13
huud hund horig tavj uzsen zuv u ... hund ued hun chanraa haruulsan hun uruu bolj baival uruul gudmand garsan hamaagui uzeltei hargis huiten hund hariug barih heregtei mgl uls.g heleh helehgui ugeer muulaad basaad baisan nuhurt mgl tur mgl thagdaa hundhen javtii uguh heregtei avgaig hurtel shorond yavuulah heregtei mgl uls ezenteig medruulj meduulj uguh baih
Gd · 2023/03/13
Zov zalilan hiisen hunii mongoor zugeer suugaad bayajih gesen hogiin ork