Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээлийн асуудлыг үдээс хойших сонсголоор хэлэлцэж байна. 

Цар тахлын үед Хөгжлийн Банкны эх үүсвэрээр "Газар тариалан -2020" төсөлд гурван банкаар дамжуулан 833 зээлдэгчид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгожээ. 

Зээлд хамрагдсан иргэдийн мэдээлэл:

зураг

 

зургийг MNB агентлагийн шууд дамжуулалтаас ашиглав

Шинжээчийн дүгнэлтийн дараа Түр хорооны гишүүн Т.Доржханд “ХААН банкаар дамжуулан олгосон зээлийн хамгийн өндөр дүнтэй нь хоёр тэрбум төгрөг бол хамгийн бага нь 79,000 төгрөг байгаа юм. Газар тариалангийн салбарыг дэмжих нь зөв л дөө.

Гэхдээ 79,000 төгрөг чинь цалингийн зээлийн мөнгө биз дээ. Энэ хэмжээний мөнгийг Хөгжлийн Банк, арилжааны банкууд биш ББСБ-ууд өгдөг.

Гэтэл Хөгжлийн Банкны эх үүсвэрээр санхүүжүүлээд дамжуулан зээлээр олгосон асуудал, тухайн зээлийг судлаад сууж байдаг банкийг санхүүч хүний хувьд ойлгохгүй байна.

Ийм шийдвэр гаргадаг яам байдаг гэхээр гайхаж байна. Хөгжлийн Банк нь ломбард шиг ажиллажээ. Шулуухан хэлэхэд ийм асуудал дэлхийд онигоо болно" хэмээв. 

ШУУД ҮЗЭХ: