Д.Амарбаясгалан: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дараагийн сайдыг 14 хоногийн дотор томилно
2023/03/20
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон Ж.Мөнхбат нар чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард гаргасан.
Уг асуудлыг энэ долоо хоногт албан ёсоор хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэв.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Энэ долоо хоногт сайдаас чөлөөлнө. Засгийн газрын тухай хуулиараа 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирдэг" гэв.
Т.Аюурсайхан нь 2022 оны аравдугаар сарын 21-нд сайдаар томилогдсон ч дөрвөн сар орчмын дараа буюу 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Харин Ж.Мөнхбат нь энэ оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж байв.
Зочин · 2023/03/20
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө