М.Оюунчимэг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд болох гээд сандруухан яваа гэнэ
2023/03/23
Нүүрсний” хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд буй. Тэгвэл ирэх долоо хоногт болох УИХ-ын чуулганы хуралд дараагийн ХНХ-ын сайдыг танилцуулж, Ерөнхий сайд томилно гэх мэдээлэл байгаа юм.
Харин тус албан тушаалд МАХН-ын дарга асан Н.Энхбаяр өөрийн туслах асан Б.Тулгыг зүтгүүлж байгаа бол, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ХНХ-ын сайдаар томилогдохоор чамгүй хүчин чармайлт гаргаж байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Засгийн газрын гишүүн болох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн ч, МАН-ын удирдлагууд “УИХ-д хоёр удаа сонгогдсон, сул гишүүдээсээ тус албан тушаалд томилно” гэснээр тэрээр сайд хүмүүсийн нэрсээс мултраад байгаа аж.
Зарим эх сурвалжууд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХНХ-ын дараагийн сайдыг аль хэдийн тодруулсан. Нууцалж байгаад УИХ-д танилцуулна. Тус албан тушаалд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг томилогдож магадгүй байгаа” гэсэн юм.
zochin · 2023/03/23
hen ni ch hereggui
Bi · 2023/03/23
Оюунчимэг л биш шүү!!!!Бурхан минь.
Зочин · 2023/03/23
ийм балай худлаа яригч хүмүүс хэрэггүй шүү албан тушаалыг гэр бүлийн болгодог нөхдүүд ш дээ