Т.Доржханд: Хэлэлцээр ширээн дээр тэр бүр хийгддэггүй. Оросуудтай 100 татдаг бол Хятадуудтай хоол иднэ
2023/05/26
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг, УИХ-ын гишүүд болон БНХАУ-ын иргэдтэй нийлэн архидан согтуурч, мөрийтэй тоглож байна гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар Ч.Хүрэлбаатар сайд тайлбар мэдээллийг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.
Тэрбээр, "БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон. Юун архи дарс уух, тоглох, 2 орны хамтын ажиллагаа, айлчлалын талаар санал бодлоо ярьсан" хэмээн нийтэлсэн юм.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийлэн ийн хэлжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Амьдралынхаа 10 гаруй жил мөнгө босгох ажил хийсний хувьд хэлэлцээр ширээн дээр тэр бүр хийгддэггүй. Оросуудтай 100 татдаг бол Хятадуудтай хоол иднэ. Англичуудтай цай уудаг бол Итали, Испаниудтай клабддаг. Арабуудтай халал хоол иддэг бол ОУБ-тай төслийн талбар дээр ярилцдаг" гэжээ.
зочин · 2023/05/26
Халтар эрлийз гөлөг яагаад л бөгс долоогоод байнаа