УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тогтоолын төслийг батлахаас татгалзав
2023/05/31
Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгасан.
Үүнийг батлах эсэх санал хураалт явуулахад 68 гишүүн оролцсоноос 62 нь дэмжсэн дүн гарсан. Гэхдээ дөрвөн гишүүн санал буруу гарсан хэмээж, дэмжсэн саналаа протоколд тэмдэглүүлэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Миний санал гарсангүй. Тиймээс дэмжсэнээр тооцож, протоколд оруулж өгнө үү.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Б.Дэлгэрсайхан гишүүн бид хоёрын саналыг дэмжсэнээр протоколд үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Анхнаасаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байсан. Бид хоёр эрүүл мэндийн шалтгааны улмаас санал хураалтад оролцож чадсангүй.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Юуны өмнө хүлцэл өчье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг анхнаасаа дэмжиж байсан. Эмнэлгийн тасаг руу орж, тариа хийлгээд санал хураалтаас хоцорлоо. Намайг дэмжсэнд тооцож, протоколд оруулж өгнө үү.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Үг хэлэх хүмүүсийг тооцож үзэхэд цаг орчмын зай болохоор нь эмчилгээнд орчхоод иртэл хожигдчихлоо. Тариа хийлгэсэн. Тиймээс дэмжсэнээр тооцож өгнө үү.
Ийнхүү дөрвөн гишүүн дэмжсэнээр тооцуулснаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тогтоолын төслийг 68 гишүүний 66 нь буюу 97 хувийн саналаар УИХ дэмжлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар уг тогтоолыг дэмжихээс татгалзсан юм.
ххххх · 2023/05/31
Энэ 2 гишүүн жирийн ард түмний талд зогслоодоо.
Нэр · 2023/05/31
Нэр хүндээ алдсан 2 гишүүн бноо иргэд хэлээд бгаагийнь тоох боловуудаа ялангуяа энэ даваасүрэнтэн та их хорчин хүн юм