Хүчингийн хэргээр Солонгост баригдсан этгээд МАН-ын шилдэг гишүүдийнх нь нэг гэнэ
2023/06/06
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг Солонгосын Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган тус улсын цагдаа нар баривчилсан тухай өчигдөр Солонгосын KBS мэдээлсэн билээ.
Тодруулбал Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон Сэлэнгэ аймгийнхнийг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан ба тэд орой буудалдаа амрахдаа архидан согтуурч улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн аж.
Хохирогч бүсгүй Л.Мөнхбатын өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан байна.
Дашрамд дурьдахад хүчингийн хэргээр Солонгост баригдсан дээрх этгээд МАН-ын шилдэг гишүүдийнх нь нэг, орон нутгийн бэлтгэгдсэн улс төрчдийнх нь гол төлөөлөгч гэнэ.
зочин · 2023/06/06
Манд хулгайч луйварчин хүчиндэгч нар элсдэг болжээ
Зочин · 2023/06/06
Ээ нүдний булай