Өнөөдрийн хуралдаанаар,

  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар
  • “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг 40 гаруй асуудлыг хэлэлцэж танилцжээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 46 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Сүүлийн үед Боловсролын зээлийн сангийн асуудал нэлээн сөхөгдлөө. Тиймээс энэ сан цаашид хэвийн үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.

Гэхдээ ЗГ-аас ямар боловсон хүчин хэрэгтэй байна вэ гэдэг дээр анхаарах цаг болсон байна. Тиймээс хэрэгцээтэй байгаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг жил бүр зарладаг байя. Яг тэр чиглэлээр суралцагсдад зээл олгодог байх нь зөв. БЗС-аас зээл авахын тулд 11 шат дамжлага дамждаг. Энэ шат бүр хүний оролцоотой байсан. Тиймээс 7 хоногийн дотор автомат болгох тал дээр арга хэмжээ авахын даалгасан. Ингэснээр иргэн бүр зээлийн дэмжлэг авах боломжтой болно. 

 

Тэрбээр "20 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалт(АЗЗА)-ын 20 компанийг нэгтгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Ийнхүү тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж байна. Ийнхүү нэгтгэсний дараа олон нийтэд хувьцаа гаргах шийдвэр гарсан. 

Ингэж чадсанаар хэд хэдэн давуу талыг бий болгоно. Үүнд,

  1. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ компанид хөрөнгө оруулах сонирхлыг татах боломж бүрдүүлж байна6
  2. Компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Төрийн өмчит компанийг нээлттэй, үр ашигтай болгох чиглэлээр Засгийн газар ийм шийдвэр гаргасан.

 Жишээ дурдахад 20 АЗЗА компанийн ТУЗ гэхэд нэгэнд нь 9-10 ажиллаж байдаг. Тэгвэл 180 ТУЗ-ийн хүнээс есөн хүн ТУЗ болж цөөрч байна. Тэр хэвээрээ төсвийн хэмнэлт бий болж байна" гэлээ.