Ц.Анандбазар: Би тойрогтоо маш их ажил хийсэн учир намаасаа нэр дэвшинэ
2024/01/09
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт Монгол Ардын Нам(МАН)-аас 2021 онд ёс зүйн хариуцлага тооцсон байдаг.
Тодруулбал тухайн үед түүнийг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл гарч, зарим иргэн хуулийн байгууллагад хандсанаар Ц.Анандбазарыг намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болгосон юм.
Иймд ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг нь болон 2020 онд сонгогдсон цагаасаа хойш тойрогтоо хэрхэн ажилласан талаар нь өнөөдөр сэтгүүлчид тодруулав.
УИХ-ын Ц.Анандбазар "Нэр дэвшинэ. Намын түдгэлзсэн асуудал нь цаг хугацааных. Хэрэг хийсэн хүнийг түдгэлзсэнд тооцдог. Нүүрсний хулгайч гэж зарлагдлаа. Та нар мэдэж байгаачлан зарлагдаагүй, шалгагдаагүй зүйл байхгүй. Бүх зүйл дээр шалгагдаад дууссан. Одоо нэрээ цэвэрлэж авна.
Томсгосон тойрог гэдэг бол ажил хийсэн хүнд л зөв бодлого. Монгол Улс аймаг, дов жалганы бодлогоосоо гарч чадахгүй байна. Тийм учраас томсгосон тойрог бодлогын хувьд зөв. Өөр аймагт очоод тухайн хариуцаж байсан аймагтаа юу хийсэн бэ гэдгээ хэлж ярихад малчид, сонгогчид ойлгоно. Томсгосон тойрог бол хөгжлийн нэг том алхам болж байгаа. Рейтингтэй, юм хийсэн хүн л явна.
Хийсэн хүнээ балбадаг ийм ажилтай болчхоод байна. Энд та бүхэн ч бас оролцоод байгаа. Бид нэг юмыг ойлгох ёстой, хэл амтай юм уу хов жив хийдэг хүнийг сонгоод Монгол Улс хөгжихгүй. Юм хийж чаддаг, бүтээдэг, босгодог хүнийг сонговол сайн байгаа. Та нар маань "хиам" бага идэж, ард түмэнд зөв мэдээлэл өгвөл сайн байна" гэлээ.
Харин чуулганы таслалтаараа танхимдаа тэргүүлдэг түүнээс энэ талаар нь тодруулахад "Чуулгандаа сууж байгаа. Бид орон нутагт ажиллаж байгаа. Булган аймагт бол очоод хийсэн ажлыг миний вэбсайт, ажлын албаны мэдээллээс харах хэрэгтэй. Маш их ажил хийсэн. 4,000 ажлын байр гаргасан. Монгол яагаад ядуу амьдраад байна гэхээр ажлын байр байхгүйгээс болоод. Яагаад бид хоорондоо зодолдоод байна гэхээр мөнгөний төлөө тэмцэл шүү дээ.
Ядуу хүн мөнгө олохын төлөө бүх аргаар үздэг. Ядуу амьдрахаас гаргахаа бид заахгүй бол бүгдээрээ ядуу амьдарсаар байгаад л дуусна" гэх тайлбарыг өглөө.
Зочин · 2024/01/10
GOE XN80955877
Иргэн · 2024/01/10
МАН хог новшнуудаасаа салахгүй юм уу.
Зочин · 2024/01/09
DYYDLGN80955877XANAGCH
Зочин · 2024/01/09
S XN80955877
Зочин · 2024/01/09
AX NRT UILCHLD80955877