Өдрийн сурвалжлага: Саалиа бэлдчихлээ, саваа бэлдмээр байна Ш.Түвдэндорж сайдаа !!!
2014/06/24
Мах, сүү, гурил бол Монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг стратегийн чухал бүтээгдэхүүн. Гэвч өнөөдөр бид махаа өндөр үнээр авч, дотооддоо гурилын хэрэгцээгээ хангаж чадахгүй хөрш хоёр гүрнээсээ хамааралтай болж, сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүн амынх нь хэрэгцээг хангахгүйн дээр зориулалтын бус саванд хийдэг нь хүн амын эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх хэмжээнд ирээд байна. Энэ нь та бид хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүндээ хяналт тавьж чадахгүй байгааг, түүнээс үүдэж өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсээрээ дамжуулж өвчлөх эрсдэл өндөр байгааг илтгэж байгаа юм. Тодруулбал, яг ийм нөхцөл байдал бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сүү, сүүн бүтээгдэхүүн дээр тулгамдаад байгаа бөгөөд бид энэ сэдэвтэй холбогдуулан нарийн судалгаа, олон талын эх сурвалжаас тайлбар авч тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг зорьж дараах өдрийн сурвалжлагыг бэлтгэлээ.
Нийслэлчүүдийн тодорхой хэсгийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангадаг газар бол “ТОСА” худалдааны төв. Тиймээс бид тус газрыг зорин өнөөдөр малчид, саальчдын үнээний зэлнээс шууд хэрэглэгчдэд хүрч байгаа сүү нь иргэдийн эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх үндсэн шаардлагад нийцэж байгаа эсэхийг сонирхсон юм. “ТОСА” худалдааны төвд өдөрт ойролцоогоор 100 гаруй тонн сүү хотын ойролцоох 50 орчим цэгээс ирж, худалдаалагддаг. Хол, ойрын олон цэгээс олон гар дамжин явсаар нийслэлд ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүнд нийслэлийн мал эмнэлэгийн газар өглөө бүр тогтмол лабораторийн шинжилгээ хийж худалдаж болох эсэхийг шийддэг байх юм.
Хэдийгээр нийслэлийн мал эмнэлгийн газраас өглөө бүр “ТОСА” төвд ирж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийдэг ч энэ нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил ажил болдог гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, тэд нүдэнд ил харагдах эрсдлээс хэрэглэчдийг хамгаалж байгаа мэт боловч алсуураа Монгол хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж болох нуугдмал аюулыг өнөөг болтол үл тоон өнгөрөөсөөр байна.
Худалдаачдын 90 орчим хувь нь техник химийн зориулалтын саванд сүүгээ хадгалдаг
Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр өнөөдөр орон сууцны байрны гадна, ил задгай талбайд эсвэл “ТОСА” худалдааны төвд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалж буй нийт худалдаачдын 90 орчим хувь нь зориулалтын бус, техник химийн бүтээгдэхүүн агуулах зориулалттай хуванцар саванд сүүгээ хадгалж, тээвэрлэн худалдаалж байна. Гэтэл НЭМХ-ээс хийсэн судалгааны дүн, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторит хийгдсэн шинжилгээнээс үзэхэд техник химийн зориулалттай хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэргийг хадгалж тээвэрлэх тохиолдолд хуванцар савны найрлага дахь хар тугалга болон бусад химийн бодисууд сүүн дэх амьд бактеритай урвалд орж улмаар тухайн химийн бодисууд нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн систем, бусад эд эрхтэнийг өвчлүүлэхээс гадна хамгийн ноцтой нь олон төрлийн хорт хавдар үүсэх эрсдлийг бий болгодог байх юм. Хамгийн харамсалтай нь Монголчууд бид яг ийм эрүүл ахуйн хэрэгцээ, шаардлага хангахгүй сүү, сүүн бүтээгдэхүүнийг сүүлийн 30 орчим жил хэрэглэсэн гэж үзэхээр манай улсад хорт хавдрын өвчлөл хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болохоос аргагүй юм.
Хэрэглэгч би баталгаат хүнс хэрэглэмээр байна
Мэдээж “ТОСА” төвд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалж байгаа худалдаачдын тухайд зориулалтын сүүний савтай болохыг хүсдэг ч зориулалтын сүүний сав нь олдоц муутай, түүн дээр энгийн хуванцар канистраас даруй 4-5 дахин үнэтэй байдаг учраас хямд төсрийг нь илүүд үзэн зориулалтын бус саванд сүүгээ хийдэг гэх. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд худалдаачдад тулгамдаж буй энэ асуудлыг шийдэхийн тулд “ТОСА” төвөөс ҮХААЯ-д хандаж, худалдаачдыг зориулалтын, гэсэн атлаа хямд төсөр үнэтэй саваар хангаж өгөхийг хүсч албан бичиг илгээжээ. Гэвч салбар хариуцсан яамны зүгээс өнөөдрийг хүртэл албан бичигт нь хариу өгөхгүй байгаа юм байна. Манай сурвалжлах хэсэг тэрхүү мэдээллийг нягтлан холбогдох яамны албаны хүнээс тайлбар авахыг хүссэн ч “Манайд сүүний зориулалтын савтай холбоотой асуудлаар ямар ч албан бичиг ирээгүй, энэ тухай албан ёсны мэдээлэл өгөх мэргэжилтэн нь ээлжийн амралтаа авсан” гэх хариуг бидэнд өгсөн юм. “ТОСА” төвийн худалдаачид болоод ҮХААЯ-ны аль нь үнэн зөв ярьж байгааг энд шүүх нь илүүц. Хамгийн гол нь бидний өмнө тулгамдаад байгаа асуудал бол малчид, хэрэглэгчдийг нийтээр нь зориулалтын ус, сүүний саваар хангах, эсвэл зах зээлийн ханшаас хямд үнээр тэдэнд нийлүүлэх хэрэгтэй байна. Үгүй ядаж л малчдаа нэг удаа сүүний зориулалтын саваар хангачихад гуравхан сая хүрэх үү үгүйтэй Монголын хүн ам эрүүл, найдвартай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх баталгаа тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь тогтоосон байдаг. Эндээс үзэхэд хүнсний аюулгүй байдал гэдэг нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг голлох хүчин зүйлсийн нэг гэсэн дүгнэлт гарч байна. Тиймээс нийт хүн амынхаа өвчлөлийг бууруулахад бодлогын шинжтэй компанит ажлыг мэргэжлийн байгууллагууд санаачлан хэрэгжүүлмээр санагдсан. Өнөөдөр малчид хямдыг нь бодож зориулалтын бус савыг хэрэглэж байгаа ч түүнийг таслан зогсоож, хуванцар сав хэрэглүүлэхгүй байх, хуванцар саванд сүүгээ тээвэрлэсэн нэгнийх нь сүүг худалдаалахгүй байх гээд маш олон төрлийн хяналт, шалгалт, шаардлагыг хэрэгжүүлэх эрх ҮХААЯ-д бий. Өөрөөр хэлбэл ҮХААЯ хуванцар сав хэрэглэж болохгүй гэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тийм болохоор МХЕГ ийнхүү зориулалтын бус савыг хориглох эрхгүй болж байгаа юм. Харин МХЕГ-аас ямар код, тэмдэглэгээтэй сав нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн судалгаа гаргаж холбогдох яаманд явуулсан гэдгээ мэдэгдэв.
Байдал ийм байхад төрийн албан хаагчид өнөөдрийг хүртэл нүд хуурсан шалгалтын мэдээгээр цаас дүүргэж, зөвхөн дарга, удирдлагууддаа таалагдахын тулд ажил хийсэн болж дүр эсгэн үр дүнгүй шалгалтуудыг хийсээр. Гэтэл тэр бүхний цаана Монгол хүний насжилт улам бүр багассаар, өвчлөл ихэссээр байна.
А.Баярмаа
Зочин · 2014/06/25
Yamniihan shiidej haragdaach. Alban bichigee ch tuluwluj chadadgvi alban tu****liin gol bolson yumnuudaar dvvrsen gazar. Turiin albaniihaniig harahaar uruwdmuur baidagiin. Yund n tend zuuralddag baina aa.
Зочин · 2014/06/25
Төрийн албаны хөлд хувийн хэвшил үрэгддэг байдал олон жил үргэлжилж байна. Иймэрхүү төрийн алба байгаад хэрэг байна уудаа.
Зочин · 2014/06/25
NAADMAAR HVI DOLOON HUDAGT IRGEDIIG EDIIN ZASGIIN HYMRALTAI BAIGAAG HARGALZAAD HUUSHUUR HIIJ HUDALDAA HIIHIIG ZUWSHUURNU GEJ N.Z.A.A NII ALBANII NUHDVVD YARIJ BAINA LEE. TA NAR DEER DOORGVI HUULIA GUULI BOLGOJ DURAARAA HUULIIN ZAALTIIG HVSSEN VEDEE ZORGOOROO UURCHULDUG ZURSHLAA BOLIOCH DEE NARAA DARGAA. INGEJ ARD TVMNEE DOROMJILJ, HEZEE DUUSAHIIN.
Зочин · 2014/06/25
сүү авахдаа гарал үүслийн гэрчилгээг нь сайн шалгаарай гэж зурагтаар МХЕГ зөвлөж байна лээ. өглөө болгон үнээ сааж байгаа хүний хажууд зогсоод, шинжлээд бичиж байдаг юм байхдаа. ХАХАХАХА Кххххххх
Зочин · 2014/06/25
sadartal ni gadagsh ni tsat***g ****oos bish savaa belddeg humuus munuu said nar guai chini tegeed ch engiin urged mungu hurungu bish ****oor said nar guai sav beldej ughuu uursdiinh ni idej uuh mungnuus ni horogdono geed sav bedehgui shu de
Зочин · 2014/06/25
МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лав********** лабораторит хийгдсэн шинжилгээнээс үзэхэд техник химийн зориулалттай хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэргийг хадгалж тээвэрлэх тохиолдолд хуванцар савны найрлага дахь хар тугалга болон бусад химийн бодисууд сүүн дэх амьд бактеритай урвалд орж улмаар тухайн химийн бодисууд нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн систем, бусад эд эрхтэнийг өвчлүүлэхээс гадна хамгийн ноцтой нь олон төрлийн хорт хавдар үүсэх эрсдлийг бий болгодог байх юм.-Mergejliin hyanaltiin gazriinh ni iim dugnelt bgaa biz dee. Uunees oor yamar barimt ****rdlagatai gej
Зочин · 2014/06/25
сүүлийн нэлээн олон жил л энэ саваар сүү зөөсөндөг,МХЕг одоо л ,,,,,үү энэ олон жил юу хжсийм
Зочин · 2014/06/25
Хуванцар саванд айраг сүү хийж болохгүй гэсэн хууль хаана байна. байвал гаргаад ир.
Зочин · 2014/06/25
tiim sh de end mergejliin hyanaltiin gazriin oroltsoo uureg c***al. Bidnii yu idej uuj bgaa, ter hunsiig hudaldaalj bga gazruudad hyanalt tavij uil ajil*****g ni taslan zogsooh denduu tom erh Mergejliin hyanaltad bgaa. Ter erhiig hen yagaadaa heregjuulehgui bgaan. Neg l ih ajil hiideg gesen humuus. Tiim ih ajil hiidiin bol ter ajliin chini ur dun haana bgaan. Yaagaaad iim asuudal uuseed bgaan tegvel
Зочин · 2014/06/25
Ер нь тэгээд юу идэж юу ууж болох хорвоо вэ
Зочин · 2014/06/25
mergejliin hynalt n ***halt uzuuleh estoi l bhgui yu uuruu medeelel muutai ymaa
хххххххххххх · 2014/06/25
Мэдээлэл ******тай хүн бичжээ. Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийж, ямар хуванцар сав эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зэргийг иргэддээ хэвлэл мэдээллээр мэдээлсэн. Хуванцар сав хориглох эсэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам шийднэ л дээ.