Иргэд анх 1072 хувьцааны талаар одоогоос 10 гаруй жилийн өмнө сонсож байлаа. Тэгвэл энэ хувьцаа сонгууль бүрийн өмнө амь орчихдог шидтэй.

Үгүй, улс орон минь их л өртэй эдийн засаг нь элгээрээ мөлхөж, ядуурал нэмэгдэж байгааг л иргэд хараад буй бололтой. Харин энэ байдал эрх баригчдын нүдэнд үл үзэгдээд сонгуулийн шоу хийх бай нь 1072 хувьцаа болчихдог. Өөрөөр хэлбэл, молиго үмхүүлэх үзэгдэл гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, Иргэдийн саналыг авах өгөөшөөр ашигладаг гэдэг нь тод харагдаж байна.

Уг хувьцааг 2004 оноос анх ярьж эхэлсэнээс хойш сонгууль болгоны өмнө хөдөлгөж "амь" оруулдаг болсон. Тэрнээс хойш өдгөө тав дахь удаагаа иргэдэд хувьцаатай гэдгийн сануулж байгаа нь энэ юм. Тав дахь удаагийн амь оруулалтад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэнд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой” гэдэг тооцооллыг хэвлэлд өгсөн яриагаараа хэлсэн. Энэ нь нийгэмд талцаж үүсгэж, их хүлээлтийн байдалд байгаа билээ. Гэвч гишүүний хэлснээр 580 мянган төгрөгийг өгөх боломжгүй гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн зүгээс мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү хувьцаа дөрвөн удаа амь орохдоо хэрхэн олгогдож  иргэдээс саналыг нь авах  өгөөш нь болж байсныг дурдъя.

  • Анх 2004 онд Ардчилсан нам ХҮҮХЭД болгонд 10 мянган төгрөг өгнө гэж сонгуулийн жил ярьж олгож эхэлсэн байдаг.
  • МАН шинээр төрж байгаа хүүхдэд 100 мянга, гэр бүл болж гэрлэлтээ батлуулж буй залууст 500 мянган төгрөг олгохоо амлаж өгсөн байдаг.
  • 2008 онд бэлэн мөнгө  тарааж нийтдээ 800 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. 
  • 2011 онд мөн л бэлнээр  770 орчим тэрбум төгрөг өгсөн байдаг.

1072 хувьцааны ноогдол ашгийг тараах үеэс эхэлж манай улсын эдийн засагт асуудал үүснэ гэдгийг тухайн үед эдийн засаг нар хэлж байлаа. Тэгвэл энэ талаар өдгөө эдийн засаг нар ч ярьсан хэвээр байна.

"Монголын анхны Баялгийн сангийн хуулийг 2007 онд Монгол Улсыг хөгжүүлэх сан нэртэйгээр байгуулж байв. 2008 оны сонгуулийн өмнө сангаар дамжуулан мөнгө тарааж, мөн л санал авах хэрэгсэл болгон ашигласан. Тэр жилдээ буюу 2008 ондоо уг сангаа татан буулгасан. 2008 оны сонгуулиар Ардчилсан нам “Баялгийн хувь” гэж нэг сая төгрөг амлаж байв. МАН уг дүнг давахын тулд иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөхөө амласан байдаг. Монгол Улсыг хөгжүүлэх сангаа татан буулгаад Хүний хөгжил санг үүсгэж, байгалийн баялгаас ирэх ашгийг тэнд цуглуулж байсан. 2011 онд 770 орчим тэрбум төгрөг, 2008 онд 800 гаруй тэрбум төгрөгтэй нийлээд 1.6 их наяд төгрөг /1 тэрбум 300 сая доллар/-ийг иргэдэд бэлнээр тараасан. Эл явдал Монгол Улсын эдийн засагт туулийн буруу нөлөөллөө үзүүлсэн. Монгол Улс өртэй болохын эхлэлийг энэ үед тавьсан байдаг. Бэлнээр 1.6 их наяд төгрөгийг 1.5 сая төгрөг болгон хүн бүр тараах гэтэл хүрэлцээгүй. Тэгмэгц 1072 хувьцааг гаргаж ирсэн. Сонгуулиар 1.5 сая төгрөгөө өгсөн гэх пайз зүүхийн тулд тус хувьцааг иргэн бүрт эзэмшүүлж эхэлсэн.

2012 оны гуравдугаар сард Сү.Батболд 600 сая долларын бонд босгож, иргэддээ тараасан байдаг. Дараа нь БНХАУ-ын төрийн өмчит компани болох “Чалко”-гоос 250 сая долларыг зээлж аваад иргэддээ тараасан.  Ингэж Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх алхмыг С.Баярын Засгийн газрын үед тавьсан юм. 1072 хувьцаа явсаар байгаад 2016 онд Ардчилсан намынхан 300 мянган төгрөг өгч, мөнгөжүүлсэн. Энэ мэтчилэн сонгуулийн өмнө амь орж явсаар 2024 оны сонгууль болох дөхтөл 1072 хувьцааны мөнгийг өгөх асуудлыг ярьж байна. 2020, 2021, 2022, 2023 онд бүгдэд нь өгөх ёстой байтал сонгууль болох жилд л иргэддээ мөнгө өгөх ёстой гээд мөнгө өгье гээд байгаа" хэмээн Эдийн засагч, судлаач Р.Даваадорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

 

Холбоотой мэдээ:

1072 хувьцаа: Иргэдэд ноогдол ашиг хэмээн 580 & 200 хэдийг нь олгох вэ?