Маршал таун, Эко констракшн, Кинг тауэр гээд маш их асуудал дагуулсан хороолол барьж буй нөхдөөс газраа авна гэв
2024/02/05
Нийслэлийн шуурхай хуралдаан өнөөдөр /2024.01.05/ боллоо. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар сургууль, цэцэрлэгийн барилгагүй орон сууцны хорооллын барилгуудын зөвшөөрлийг шалгаж, газрыг нь шийдэх асуудлыг шалгаж, шийдвэрлэнэ гэлээ.
Хотын дарга Х.НЯМБААТАР: 30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд газартаа тултал нь бетонон ширэнгэ барьдаг шуналаа татаарай гэж хэлье.
Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барихаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барина. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна.
Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олголт хийж, замбараагүй орон сууцны хорооллууд барьсан. Эхнээс нь дурдаж хэлье. Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Голден парк гамшиг болсон хороолол. Үүний алдааг засах гэж ажиллаж байгаа.
Айлуудаас газрыг нь янз бүрийн байдлаар шахаж, шаардаж авахаар барилгын компаниудын удирдлагууд хэвлэл мэдээлэлд захиалга өгч нийслэл рүү дайрах ажлуудыг зохион байгуулдаг юм билээ. Үүнээс шантрахгүй. Энэ жил Голден паркийг дахиад сургууль, цэцэрлэгтэй болгох ажил эхэлнэ.
Хоёрдугаарт Алтай хотхон. 12,000 айлтай хэрнээ сургууль, цэцэрлэггүй. Сургууль, цэцэрлэгтэй болгох асуудлыг энэ жил шийднэ.
Маршал таун, Эко констракшн, Кинг тауэр гээд маш их асуудал дагуулсан хороолол барьж буй нөхөд бий. Гурав дахь өдөр Кинг тауэрт очно. Тус хорооллын урд талын 5,000 м.кв газрыг авах асуудлаар газар дээр нь очно. Улсын сургууль, цэцэрлэг барих мөнгийг одоо тавина. ААН-үүд надтай шүүхэдвэл шүүхэднэ биз, шийдвэрээ гаргасан.
Тайгам Алтай компанийн захирлууд багахан шиг дарваганаарай гэж хэлмээр байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцөлд гацаа хийгээд байгаа юм. Алтай, Олимп хотхоныг Тайгам Алтай компани барьсан. Тайгам Алтай компанитай холбоотой бүх ажлыг зогсоо. Яг адил явна. Авсан бүх газар нь цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг надад танилцуул.
Хан Хилс хотхон өөрийн газар дээр барилгаа дүүргэж барьчхаад нийтийн эзэмшил дээр гаргангуутаа сүүдрэвч иргэдийн амрах орчин барьчхаад байгаа юм. Энэ бол хөгийн шунал.
Хуульзүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд газрууд хэрхэн олгогдсоныг мэднэ. Барилгын хэдэн том компаниудтай үзэж байгаад дуусна. Өмнө нь хэдэн том авлигачидтай үзээд ард нь гарсан. Барилгын компаниуд хэрхэн газар, зөвшөөрөл авсан, ямар ашиг олсныг мэдэж байгаа.
Одоо жоохон ч гэсэн сэтгэл гаргаад байранд орсон хүмүүсээ сургууль, цэцэрлэгтэй болгох газар нийслэлд өгчхөөч.
Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны алдартай хороолол байгаа. НИТХ-ын төлөөлөгч нарт газрыг олголоо гэж яригдаж байсан, дараа нь га, га-гаар газрын наймааны золиос болсон. Түгжрэл энэ бүхэн чинь өнгөрсөн 30 жилийн алдааг хийсэн нөхөд гурван сар ажиллаж байгаа над дээр тохно гэвэл ёстой үгүй.
Барилгын том компаниудтай үзсэн шиг үзээд дууссан шиг дуусна. Би газрыг, бизнесийг булааж авах биш хотхон, хорооллын оршин суугчдын хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг барих гэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн газар өгөхгүй гэж бүгд уллаж суугаа" хэмээн хэллээ.
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүмбэр орд” хотхоны хойд талд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих 4,002 ам метр газрыг чөлөөлөөд буй. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4,000 ам метр талбайг чөлөөлж 240 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар төлөвлөжээ.
Зочин · 2024/02/12
Наад шуналтай пиздануудаа баривчлаад буудаж ал. Тэгэхээс нааш наадуул чинь хэзээ ч засрахгүй. Үхэр монгол пиздануудыг ийм засаг захргаагүй эх орноо гэх сэтгэлгүй эргүү шуналтай малан пизданууд байсныг Чойбалсан Цэдэнбал нар социализмын үед арай гэж дэг журамтай хүн төрхтэй болгож байсныг хятадын эрлийзүүд, хурлийзууд ардчилал гэж хуурамч зүйлээр сүйтгэж сөнөөж золбин хулгайчуудын орон болгосон байна.
Зочин · 2024/02/11
BOLJ ZUW ZUW
Иргэн · 2024/02/09
Маш зөв, хэл амгүй газраа өгсөн ХХК сургууль, цэцэрлэг барих ажилын өгчих хэрэгтэй
Ахмад настан · 2024/02/07
Миэё, Жунай,Мөнхбаяр,Наранхүү гээд хотын газар, жоохон зогсоол,зайг хүртэл зарсан хулгайч нараа шоронд хийж хөрөнгийн хураа л даа!
Янжинсүрэн · 2024/02/07
Маш зөв. Амжилт.
Зочин · 2024/02/07
Нямбаатар даргаа автобусаа бүгдийг хуучнаар нь явуулаад өгөөчээ Тэгвэл ахмадууд бидэнд маш их тус болно доо
Зочин · 2024/02/07
Зөв маш их дэмжиж байна.
Зочин · 2024/02/07
Zuv zuv
Зочин · 2024/02/06
Ард олон, нийслэлчүүд Оюун-Эрдэнэ, Нямбаатар нарын талд байгаа, хэдхэн луйварчид, тэдний хөлсний харлуулагчид эсрэг байгаа,
Эмээ · 2024/02/05
Шударга тэмцэлд чинь амжилт хүсье. Зоригтой хүү чиний олон түмний төлөө хийж яваа үйлсийг тэнгэр бурхан ивээг. Эрүүл энх байж их үйлсийг бүтээхийг ерөөе
Зочин · 2024/02/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh