Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы Дарга Х.Баттулга сар шинийн мэндчилгээндээ :"Эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан Монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе” хэмээсэн нь улс төрийн орчинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

сонин mn

 

 

Түүний уг мэндчилгээний тухай АН-ын дарга асан, Ардчилсан Хүчний Холбооны Тэргүүн С.Эрдэнэ: "Харин энэ жилийн сонгуулиар АН маань Женкогийн урвагчдаас салж орвол ялах болно. Сүүлийн найман жилийн АН-ын ялагдлыг Женко гэгч урвагч МАН-тай хамтарч зохион байгуулсан. Түүний хорлон сүйтгэх ажиллагаа ганц АН-ыг биш Монголыг сүйрүүлэх бодит аюултай гэдгийг бүх Монголчууд бүү март" хэмээжээ.