Авлигатай тэмцэх газар болон Монгол-Улсын ерөнхий прокурорын газар тавилга, эд хогшил авах тендер зарлажээ.

Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгөөр АТГ оффисын сандал, ширээ, шкаф, сэйф, файл хадгалах шүүгээ худалдан авах юм. Нийт 130 ширхэг бараа материалыг худалдан авах өртгийг 156 сая төгрөг гэж тооцжээ.

АТГ энэ 2024 оны төсвийн жилд нийт 1.9 тэрбум төгрөгийн таван төрлийн худалдан авалт хийх юм байна. Дээрх зарласан тендерээс гадна тус газар  Шударга байдлын үнэлгээний судалгааны мэдээлэл цуглуулах, тайланг бэлтгэж, үр дүнг олон нийтэд мэдээлэхэд 90 сая төгрөг, Авлигатай тэмцэх газарт сургалт, мэдээллийн цахим дэлгэц нийлүүлэхэд 42 сая төгрөгөөр худалдан авахаар төлөвлөжээ.

Түүнчлэн 919 сая төгрөгөөр автомашин, 778 сая төгрөгөөр компьютер тоног төхөөрөмж авах юм байна.

 

Мөн  Монгол-Улсын ерөнхий прокурорын газар 850 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байгаа бөгөөд урсгал төсвийн хөрөнгөө санхүүжигдэхээр тусгагдсан байна. Уг хөрөнгөөр удирдлагын ширээ, удирдлагын сандал, ном хувцасны шүүгээ, хурлын ширээ, 3 хос буйдан зэрэг 18 төрлийн тавилга авахаар төлөвлөжээ.

Тус байгууллага энэ сарын хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаах ажиллагаа болон бусад шүүх ажиллагаанд прокурорын аюулгүй байдлыг хангах зорилгоор  1.3 тэрбумаар компьютер, тоног төхөөрөмж  авахаар тендер зарласан байдаг. Харин үүнийгээ 2024 оны худалдан авах төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан бөгөөд өнөөг хүртэл худалдан авах бараа материалын жагсаалтдаа тусгаагүй хэвээр байгаа юм. 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл: 

Төсвийг мөшгөе: Эдийн засгийн, хөгжлийн яам шилэн дансны хуулийг зөрчиж 371 сая төгрөгийг хаашаа шилжүүлэв

Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?

Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ

Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ

Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав

Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна

Төсвийг мөшгөе: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 6 төрлийн шагналд мөнгөн аяга 220 сая, цом 233 сая, домбо 33 сая төгрөгөөр авч өгнө