Байр суурь: Нийслэлд орж ирсэн орон нутгийн машин 48 цагаас дээш байвал хоног тутамд 5 мянган төгрөг авна
2024/02/20
НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцсэн. Үүнд иргэдийн анхааралыг ихээхэн татсан асуудлын нэг нь орон нутгийн машин Нийслэлд хотод орж ирээд 48 цагаас дээш байвал 5 мянган төгрөгийг зам ашигласны татварт төлнө хэмээсэн. Тэгвэл энэхүү хэрэгжилтийн талаарх албаны хүмүүсийн Байр суурийг хүргэе.
Хотын дарга Х.Нямбаатар: Улаанбаатар хотод дугаар олголт хязгаарлачихаад орон нутгийн автомашинууд чөлөөтэй зорчоод байвал дугаар хязгаарласны үр дүн гарахгүй. Тиймээс орон нутгийн автомашинууд 48 цаг дотроо хэвийн зорчоод, 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлнө.
Мөн Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй автомашинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулах юм. Тухайн зогсоолуудад машинаа байрлуулаад хот руу орж ирэх сонголт бий болгож байгаа. Зам дээр автомашинууд багтахаа больж байна.
Үүний хязгаарыг тогтоосныхоо дараа авто замын сүлжээг нэмэгдүүлэх, холбох гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай. Түгжрэлийн асуудлаа шийдсэн улс орнууд энэ мэт л хүнд шийдвэрүүдийг гаргах замаар явсан. Лондон хот төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийхэд маш том бослого гарч байсан ч асуудал нь шийдэгдсэн. Тэгэхээр бид том хотод тулгамддаг асуудлуудтай тулгарч байна. Тиймээс асуудлаас зугтаж, халшрах бус, нүүр тулан шийдвэрлэхээс өөр аргагүй.
Улаанбаатар хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Тээврийн хэрэгсэлтэй бүх иргэн зам ашигласны хураамж төлж байгаа. Улаанбаатарын дугаартай иргэд хураамжаа жилд нэг удаа бөөнд нь төлдөг. Жишээ нь, приус маркын автомашинтай иргэн жилд дунджаар 20 мянган төгрөг төлж байна. Зам ашигласны төлбөрийг жилээр тооцож нэг удаа төлж байгаа учир нийслэлийнхэн төлдөггүй юм шиг зарим хүн бодоод байгаа. Гэхдээ зам ашигласны төлбөрийг дундаж гүйлттэй харьцуулж, 700 мянган машиндаа хувааж үзэхэд жилд нэг машин нэг км зам ашиглахдаа хоёр төгрөг л төлж зорчдог. Бодит нөхцөл дээр нэг км зам барихад 1,5 тэрбум төгрөгөөр барьдаг.
Маш өндөр өртөгтэй замыг бид бага төлбөрөөр хэрэглэж байгаа. Хоёрдугаарт, орон нутгийн тээврийн хэрэгсэл. Хөдөөнөөс хот руу хувийн унаагаар орж ирж байгаа иргэд товчоогоор орж ирэхдээ 1000 төгрөг төлж орж ирдэг. НИТХ-аас 48 цаг дотор орон нутгийн иргэд хот руу ороод гарахад 1000 төгрөгийн хураамжийг хэвээр үлдээсэн. Харин 48-аас дээш цаг Улаанбаатарт байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөг төлнө.
Дээрх асуудал нь өмнөх хотын даргын үед ч яригдаж байв. Харин энэ удаад хуулийн төслийг хэлэлцэж батлуулахаар эрчимтэй ажиллаж буй бололтой. Харин энэхүү төлбөр авах тухай зохицуулалтад аймгийн Засаг дарга нар тун их шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тухайлбал, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр: "Хөдөө орон нутгийн автомашинууд Улаанбаатар хотод олон хоновол татвар авна" гэсэн коммунист хуулийн төсөл өргөн барьсныг эсэргүүцэж байна.
Орон нутгийн иргэд хотод аялж зугаацах гэж орж ирдэггүй. Тэд эмнэлэгт үзүүлэх, төрийн үйлчилгээ авах, хүүхдүүдийнхээ сургуулийн асуудлыг шийдэх, хурал цуглаанд дуудагдаж ирдэг. Ажлаар хот руу орж ирснийх нь төлөө хөдөөгийн иргэдээс татвар авна гэдэг дэндүү хүнлэг бус шийдвэр. Үүний оронд бусад улс орны жишгээр гарц шийдлээ тодорхойлох ёстой. Гэтэл ард иргэдээ хөдөө, хотоор нь ялгаварлан гадуурхсан үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргажээ.
Бүсчилсэн хөгжлийн том бодлого ярьж буй үед аймгуудын хил гааль дээр нээлттэй худалдаа хийх хэрэгтэй. Ингэснээр Улаанбаатар хотод орж ирж бараа бүтээгдэхүүн авч түгжрэл үүсгэхгүйгээр орон нутгийн иргэд хил дээрээ худалдаагаа хийгээд хөгжих боломж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өнцөг булан бүрт өөр дүнтэй байна. Тэгэхээр энэ дүнг Монгол Улсын хаана ч ижил байхаар бодлогын шийдэл гаргах хэрэгтэй.
Мөн төрийн байгууллагууд бүгд нэг цэгт төвлөрч байгааг болиулах ёстой. Засгийн Газраас төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тогтоолыг УИХ-д өргөн барьсан. Үүнийг шууд ажил хэрэг болгох хэрэгтэй. Яамдууд болон яамнаас дутуугүй ажилчидтай агентлагуудыг хотоос гаргах хэрэгтэй. Хот хөдөөгөөр нь ялгах биш, төвийн бүс рүү орвол бүх л машинаас адилхан татвар ав.
Зочин · 2024/02/20
зөвөө авах хэрэгтэй тэгж байж түжрэл багасна бүүр нэмж ав
Зочин · 2024/02/20
S XUSLR80955877
Бат · 2024/02/20
нэртэйгээр нь хотын машин хөдөө явсан ч мөн татвар ав төсвийг зөвхөн татвар бүрдүүлдэг гэж хэт туйлширагсад
Зтчин · 2024/02/20
Хоног тутамд 500000 - ийг авч байж сая хэрэгжинэ дээ. Түүнээс 5000 төгрөг юу ч биш наадуул чинь
Зочин · 2024/02/20
SHAALTSI80955877
хүннү · 2024/02/20
Хөдөөнөөс хотруу ирэх шаардлаггүй болтол нь хөдөөгөө хөгжүүл. Тэгээгүй байж хотод орж ирсэн хөдөөний машинаас өндөр торгууль ногдуулах нь маш буруу. Энэ бол хураамж биш торгууль шүү. Хотод удлаа гэж торгож байгаа хонзогносон санаа. Хөдөөний иргэдээ Улаанбаатарт 3 хонох эрэхгүй болгож байна.
Зочин · 2024/02/20
XUSNR S NAADGCH80955877
Зочин · 2024/02/20
DYYDLGR DYRN80955877