Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна
2024/03/06
"Төсвийг мөшгөе" булангаараа энэ удаад Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарынхаа хөрөг зургийг 76 сая төгрөгөөр зуруулахаар тендер зарлаж, шалгаруулалтад нь болсон талаар онцлох юм.
Тус яам нь "Боловсролын шинэ зууны сэргэлтийн бодлого" арга хэмжээний хүрээнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж байсан сайд нарын хөрөг зургийг зуруулах гэж байгаа аж. Энэ ажлыг тендерийг хоёрдугаар сарын 08-нд зарлажээ.
Нийт 38 хүний хөргийг зуруулах бөгөөд нэг бүр нь 50х40 хэмжээтэй байх юм байна. Уг хөргүүдийг зуруулах нийт өртөг 76 сая төгрөг. Зардлыг урсгал төсвөөс гаргана. Өөрөөр хэлбэл, нэг хөрөг зургийг 2 сая төгрөгөөр зуруулахаар тооцоолсон гэсэн үг.
Тендерийн бичиг баримттай танилцвал, зураг төслийг гүйцэтгэх хугацаа 3 сар бөгөөд зураач мэргэжилтэй өмнө нь энэ төрлийн ажил гүйцэтгэж байсан мэргэжлээрээ 5-с дээш жилийн туршлагатай уран бүтээлчтэй хуулийн этгээд хэмээн заажээ.
Тэгвэл уг тендерийн шалгаруулалтад "Интервүүд трейд" ХХК шалгарчээ. Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулдаг гэгдэж байгаа юм. Харин "Opendatalab" дата мэдээллийн системд үйл ажиллагааны чиглэлийн хувьд онлайн болон туслах материалын худалдаа эрхэлдэг хэмээн бүртгэгджээ. Тус конпани 2020 онд байгуулагдсан аж. Эсвэл тендерийн бичиг баримтад дурдсан бараа материалыг оруулж ирээд зургийг өөр хүн гүйцэтгэх гэж буй юм болов уу даа. Гэхдээ барилгын материалын дэлгүүрт мэргэжлийн уран бүтээлч харъяалагддаг болчихсон ч юм билүү? хэн мэдлээ. Энэхүү компани нь өмнө нь Ой цэвэрлэх ажлын хүрээнд ойгоос гарах хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах тендерт шалгарч байжээ.
Угтаа бол тендертээ хөрөг зураг зуруулах захиалга гэсэн байгаа юм. Ямартай ч улсын төсвөөс 76 сая төгрөгөөр үе үеийн сайд нарынхаа хөрөг зургийг зурж өлгөхөд л сайдын гол зорилго болтойдог.
Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно
Зочин · 2024/03/06
Тэр зөв шүү.
Зочин · 2024/03/06
Энэ сайд яасан төсөвийн мөнгөөр баян загнаж бнаа энэ салаанаас ийм л юм гарна өчнөөн их хийх ажилтай салбар бол боловсролын салбар тэгэхэд энэний байж байгаагээ
Зочин · 2024/03/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Zochin · 2024/03/06
Zavtai huurve,ter huviin,huvsgliin surgulia shalgach,hichel hiisen nertei,dadlagchigch bagsh,dadliin oyutnudtai ihenh tsaga hiij demii tsag nohtsooj bn,ter dadlagchigch oyutnud bobochnoos dor hulgainudl bn,bagsh,bagsh bolohni gadaad blnibaimar,chadvar zero,hogiin hogchin shig yumnudaa tsegtsleech,again hovchin mini
Зочин · 2024/03/06
Сайд гуай БЗСанг цэгцэлсэн бол сонгуульд нэрээ оруулах талаар бод авилгач үе үеийн садаа нараа хулгайч нар гээд шоглоод зургийг нь тавих гэж бна гэж ойлголоо