Парламент түр хороо гэгчийг байгуулж нээлттэй "сонсгол" хийж нийтэд бүлэглэсэн хулгайчдаа олны өмнө илчилж буй. Тэгвэл үүний ашиг хэзээ хаана гарах вэ? гэдэг том асуулт хариултгүй үлдээд байгаа гэхэд хилсдэхгүй ээ. Нүүрсний сонсголоор ард иргэдийн боломжийг тоонон дээрэмдсэн гэдгийг нэгжгээд хүмүүсийн нэрийг баримттайгаа Хууль зүйн дотоод хэргийн сайд Н.Энхбаяраар ахлуулсан хороо илчилсэн ч өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй хэвээр байна. 

Тэгвэл өнөөдөр нээлтээ хийх отгон чуулганаар дараагийн бүлэглэсэн хулгайчдыг зарлах хороогоо байгуулах юм. Учир нь хууль бус газар олголтыг нийтээр шүүх шийдвэр гараад байгаа билээ.

Эрх баригчид 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө хууль бус газрыг олгогч нарт сануулга өгөхөөр шийдээд байгаа нь энэ. Нийгмийг цочирдуулсан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас олон хүн амиа алдаж, 60 гаруй айлын орон сууц галд өртөж, 100 гаруй иргэн орох оронгүй болсны зэрэгцээ 34 автомашин шатсан. Энэхүү осол гарахад жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан уу, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байсан уу? гэдгээс эхлээд олон асуудлыг хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлага үүссэн байдаг.

Гэхдээ “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлт Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн.

Сонсгол зохион байгуулахын тулд УИХ-аас тухайн асуудлыг шинжлэн судлах Түр хороог байгуулах учиртай. Одоогоор УИХ-ын даргын зүгээс захирамж гаргаагүй. Отгон чуулганаар энэхүү тогтоолыг гаргах байх гэсэн хүлээлт нийгэмд хэдийнээ үүсжээ.

Хууль бусаар газар авсан гэх хүмүүсийн нэр зарим нь ил болсон. Гэхдээ энэ асуудал сөхөгдөхөөр үе үеийн хотын даргын нэр хамт явж байдаг нь хачирхалтай. Тиймээс хэн хэн хотын мээр хийж байх хугацаандаа хэчнээн газар олголтыг хийж байсныг энд дахин сөхөж сануулж байна.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Т.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ:

Буруу тогтолцоо: Хууль зөрчиж баригдсан хаус, шунал хороолол, аваргын хашаа гээд газрын дуулиан эхэллээ

Буруу тогтолцоо: Хууль зөрчиж баригдсан хаус, шунал хороолол, аваргын хашаа гээд газрын дуулиан эхэллээ

Байр суурь: Ерөнхий сайд, хотын дарга хоёр хүч хавсран газрын наймаачид, барилгын компаниудтай үзэлцэж, сонсголоор авлигачдыг зарлана

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмчийг хамтрагч Р.Сэддоржтойгоо эзэмшсэн хэрэгтээ хэзээ ял сонсох вэ?!