Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг Бразилын багтай өнгөрсөн шөнө тоглосон гэдгийг хөлбөмбөг сонирхогчид мэдэж байгаа биз ээ.

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу амжилттай хоёр шигшээ багийн тулаанд Германы баг илт илүүрхэж, 7 минутын дотор оруулсан 4 гоол тоглолтын хувь заяаг шийдэн, 7:1-ээр өрсөлдөгч Бразилын багийг хожсноор шигшээд шалгаран үлдсэн.

Тэгвэл хөлбөмбөгийн хорхойтнууд хоорондоо мөрийцсөн байна. Тодруулбал, хожигдсон багийн фанат нь үсээ хусуулна хэмээн ам гарчээ. Бразилын багийг хожно гэж мөрийцсөн фанат нь хэлсэн амандаа хүрч ийнхүү үсээ "хусуулжээ". 

Д.Ана