“2 минут” & 20 мянган төгрөг
2014/07/11
Наадамчин олон өргөн дэлгэр сайхан наадаж байна. Өглөөнөөс эхлэн төв цэнгэлдэх рүү зүглэх хүмүүсийн хөлийн цуваа тасрахгүй үргэлжилсээр... Найман настай балчираас наян настай буурай хүртэл улсынхаа баяр наадмын нээлтийг үзэхээр төв цэнгэлдэхийг зүглэж яваа нь энэ.
Цэнгэлдэхийн гадна талд бараа, хуушуурын майхан, хүмүүсийг хөгжөөх олон зүйлс байв. Баяр болгоноор тоглуулдаг сум шидэж шаар хагалах, сугалаа, дартс шидэх зэрэг хөгжөөнт тоглоомуудыг тоглуулж харагдсан. Харин энэ жилийн баяр наадмаар нэгэн сонин содон тоглоом гарч иржээ.
Энэхүү бооцоот тоглоомыг залуучууд илүүтэй сонирхож, бие биенийгээ хөгжөөн дэмжиж байсан юм. Тодруулбал, 2 минутанд турнекнээс зүүгдэж тэсэж чадсан нь 20 мянган төгрөгийн эзэн болох аж. Уг тоглоом нэлээд хэд байх бөгөөд 20 мянган төгрөгийн эзэн цөөн тодорсон гэнэ.
Д.Ана
Зочин · 2014/07/12
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/