Олны танил хүмүсс үргэлж олны хараанд өртдөг. Сайхан бүсгүйчүүдийг сайн, муу яриа байнга шахуу дагаж явдаг гэхэд хилсдэхгүй ээ.

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн хувийн амьдралын талаар ч нэг хэсэг багагүй шиуугиад авсан. Түүнийг төрсөн хойноо ч бие галбираа алдаагүйд олон хүн гайхаж тээгч эхээр охиноо төрүүлсэн хэмээн шуугих болсон. Тэрбээр энэ талаар ам нээхгүй байсан ч саяхан хариулт өгснийг уншигч та бүхэндээ өмнө нь хүргэсэн билээ.

Хайртай охиноо "Бүжин" гэж өхөөрдөн дууддаг тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичиж нөхөр, охиныхоо гэрэл зургийг олонд дэлгэсэн. Гоолиг бүсгүй маань ээж болсон ч эрхэлсээр эмээ болсон ч хайртдаа эрхэлсээр байх болно хэмээн тунхаглаад авлаа.

Д.Ана