Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн, Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Б.Найдалаа болон урт хугацаанд үүргээ биелүүлэх боломжгүй болсон Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламж бодлогын газрын дарга Д.Болдбаатар нарыг чөлөөллөө.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Баасанжав нарыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдов.

Засгийн газрын шийдвэрээр 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд ТУЗ-ийн дарга, гишүүдийг нь Засгийн газар томилж, чөлөөлдөг аж.

 

Х.Даваа