“Номин холдинг" группын түрээсэлж байсан "Их тэнгэр" цогцолборын 24 дүгээр байрыг төр өмчдөө буцаан авахаар болсон талаар мэдээлсэн.

Үүнийг тус группын тэргүүн  Ш.Баярсайхан өнгөрсөн долоо хоног эсэргүүцэж, бичлэг цацсан билээ. Тэгвэл энэ асуудлуур Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Ж.Наранбаатар тэргүүтэй хүмүүс мэдээлэл өглөө. Тэрээр мэдээлэхдээ ”Номин холдинг” группынхэн ашиг олох үүднээс хууль зөрчсөн. 2004 он хүртэл “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байр зориулалтынхаа дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2004, 2006, 2007 онуудад “Номин Холдинг”  групп хууль зөрчсөн түрээсийн гэрээ байгуулж, удаан хугацаагаар иргэдэд түрээслүүлсэн. Нэгдүгээрт, 2004 онд байгуулсан гэрээ нь  2001 оны 130 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ыг зөрчсөн. Хоёрдугаарт, 2004, 2007 онуудад байгуулсан түрээсийн гэрээг Төрийн өмчийн хороогоор батлуулаагүй, ТӨХ-ноос баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг баримтлаагүй. Түүнчлэн 3455 метр квадрат бүхий байрыг гэрээнд зориудаар бууруулан 2952 метр квадрат болгож тусгасан. Ингэснээр түрээсийн төлбөрийг хамгийн багаар тооцоход жилд 139.4 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлөлгүй хувьдаа завшсан. Улмаар иргэдэд өндөр үнэтэй дамлан түрээсэлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн. Иймд бид төрийн тусгай хамгааллалтай 24 дүгээр байрыг “Номин холдинг” компани түрээсэлсэн гэрээг  энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоороо цуцалсан ю” гэлээ. Мөн тус байранд хийсэн гэж буй 1.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг ТӨХ-ноос зөвшөөрөл аваагүй учраас хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Э.Номин