Оюутолгойн гэрээг үзэглэсэн тухайн үеийн гурван сайд бол С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар Хятадын эрлийз гэв үү? Үнэхээр тийм бол Го Бадарч шиг нуух хаах юмгүй үнэнээ хэлээч.

  Ард түмнийхээ өмнө үнэнээ хэлэхгүй бол гарал үүсэл, эцэг эхээ нуун дарагдуулж, тэднээсээ урваж байгаа хүмүүс эх орноо зарж худалдах юу ч биш. Ийм л учраас та бүхэн би цэвэр Монгол биш, хятад цус миний судсаар гүйж байнаа гээд үнэнээ хэлэх хэрэгтэй юм.  Харин дараа нь ард иргэд та бүхнийг уучлах уу , үгүй юу гэдгээ ,шийдэх юм. Тодруулбал та бүхэн “Оюутолгойн гэрээ “гээчийг үзэглэсэн.  Гэрээг үзэглэснээс  хойш монголчууд юу хүртэв, юу олж долоов? Юу ч хүртээгүй,   юу ч олж долоогоогүй.

Угтаа бол “Оюу толгой” 45 сая тн зэсийн нөөцтэй.  Өнөөдөр биднийг тэжээж буй “Эрдэнэт” үйлдвэр шиг 7 үйлдвэр байна гэсэн үг.   1800 тн алтны нөөцтэй. Өөрөөр хэлбэл 50 ширхэг   “Бороо гоулд” байна гэсэн үг. Гэтэл дээрх нэр бүхий сайд асанууд Оюу толгойгоо харийнханд  бэлгэлчихсэн.

Оюу толгойн ордыг ашиглахаар Канадын “Айвенхоу Майнз” компанитай Монгол Улсын Засгийн газар 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.  Салбарын эрдэмтэн судлаачид, Их хурлын зарим гишүүд Монголд ашиггүй, улс орныг өрөнд оруулсан  “луйврын гэрээ“ болсон гэж шүүмжилсээр.

Гэтэл хятадын эрлийз гэх залуус буюу С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар монголд ашигтай, гайхалтай гэрээ шагшин биенээ хөөргөсөөр өдий хүрсэн. Гэвч өнгөрсөн жил  Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд нь Оюу толгойн гэрээ алдаатай болж, хөрөнгө оруулагчид л хожлоо гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрсөн.  Ингээд баялгийн эзэн монголчууд өндөр хүүтэй зээл төлсөөр байгаад ашиг бараг хүртэхгүй гэдгийг мэдэгдсэн. Хөрөнгө оруулагчидтай дахин хэлэлцээрт орохоос өөр аргагүйд хүрснээ ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн.

Тухайн үед зөв хөдөлсөн бол өнөөдөр бид эдийн засгийн хямрал яриад, гадаадынханаас мөнгө гуйж царай алдаад суухааргүй байлаа. Өөрөөр хэлбэл С.Баярцогт, Л.Гансүх, Д. Зоригт нарын байгуулсан луйварын гэрээнээс  болж бид өөрсдийгөө хэдэн зуун жил тэжээж болох байсан баялагаа үрэн таран хийчихлээ. Тэгсэн мөртлөө яагаад тэдэнд хариуцлага хүлээлгэхгүй, өнөөдрийг хүрт эл толгойг нь илээд явна вэ? Дээрээс нь “Шинэ Монгол” телевизээр гарсан “100 Чухал сэдэв” нэвтрүүлгээр  С.Баярцогт, Л.Гансүх, Д. Зоригт хятадын эрлийз гэдгийг бараг л баталчихлаа.  Өөрөөр хэлбэл монгол улсын баялагийг үрэн таран хийж, монголчуудын ирээдүйг худалдсан энэ хүмүүс цэвэр Монгол биш болж таарлаа. Тийм биш бол “Би Хятад биш” гэж мэдэгдэл хийх цаг хугацаа ч байлаа. Үнэхээр хятадын эрлийзүүд учраас монголчуудын ирээдүйг уландаа гишгэв үү? С.Баярцогт, Л.Гансүх, Д. Зоригт нараа Го Бадарч шиг л бай л даа...

Ж.Батхишиг