Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол болно
2014/08/03
Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурхны шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Их майдар төслийн бүтээн байгуулалтын талбайд болно.
Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслөөс II Богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан энэхүү өргөөг бүтээн босгож байгаа юм.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин, Манзушир хутагтын VII дүр Данзанжамъян, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нарын хүндэт зочид морилон саатах ажээ.