"Дугуй түгжих" үйл ажиллагааг энэ сарын 18-наас эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Уг шийдвэрийг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдрийн  НИТХ-ын 98 дугаар тогтоолоор гаргасан юм.

Тээврийн хэрэгслийн түр зогсохыг хориглосон буюу тээврийн хэрэгслийн зогсох ёсгүй газар зогссон, бусдын хөдөлгөөнд саад учруулахаар автомашинаа тавьсан жолоочийн автомашиныг ачих үйлчилгээг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явуулж байсан.  Энэ хугацаанд иргэдээс төлбөр өндөр, журмын хашаа хол байна гэх саналууд ирсэн аж.

Тиймээс иймэрхүү саналуудыг шийдэхээр дугуй түгжих ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Хэрэв дугуйгаа түгжүүлвэл тухайн жолооч 20 мянган төгрөгний хураамж төлөөд түгжигчийг тайлуулах боломжтой. Урд өмнө нь тээврийн хэрэгслээ ачуулчихаад хаана байгааг нь мэдэх гэж цаг хугацаа болоод санхүүгийн асуудалд ордог байсан билээ. Тэгвэл эл ажил хэрэгжиж эхлэхээр тээврийн хэрэгслийнх нь дугуйг нь түгжээд цонхон дээр нь холбогдох утасны дугааруудыг тавьж байхаар тогтож байгаа гэнэ.

Х.Даваа