Залуучуудын өргөн чөлөөгөөр салхилаарай
2014/08/11
Залуучуудын өргөн чөлөө цэцгэн дээлээ өмсч, 9-р сард хичээлдээ яаран ирэх оюутан залуучуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Хааяа нэг салхинд алхмаар санагдсан үедээ залуучуудын өргөн чөлөөгөөр дайраад гарахад сэтгэл сэргээд, өнгө өнгийн цэцэгсийг харж нүд баясаад гоё шүү. Ийм л орон зай бидэнд үгүйлэгдээд байх шиг. Тохижуулсан гудамж талбай, хоггүй цэвэрхэн орчин энэ бүгдийг залуучууд өөрсдөө л бүтээнэ. МЗХ залуус нэртэй бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж залуучуудын нэр орсон бүх л зүйлийг засч янзлах, арчилж сэргээж засварлах гээд Залуучуудаар овоглосон бүхэн МЗХ дээр төвлөрдөг болжээ.
Ингээд эзэмшээд түүнийгээ, өөриймсөгөөр өөд нь татаад явбал нийслэл хот цаашлаад улс орон маань хөгжөө л ирнэ. Залуучуудын өргөн чөлөөг нийслэлийн иргэдийн эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг багасгах, тоос шороог шингээх зэрэг экологийн эерэг нөлөө, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн замын хоёр талын талбайн ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлтийн ажлыг өнгөрсөн 5-р сарын 30-аас хийж эхэлсэн юм. Өнөөдөр залуучуудын өргөн чөлөө цэцгэндээ дарагдаж хотын өнгө үзэмжид бага ч болов хувь нэмрээ оруулж байна.
Зочин · 2014/08/12
Selbe arslantai guurnii toxijiltiin mungiig jasan be. nuur tsuurum nugas angir .zaviar zugaalax usan trambai