Ц.Бат олон залуус хөнгөн хэрэгт хэт хүндэдсэн ял авчээ гэв
2014/08/19
Олон нийтийн сүлжээ болох твиттерээр "Бат инженер" гэх хаягаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат Зам тээврийн сайд А.Гансүхийн талаар 3000 удаа худал, гүтгэлгийн чанартай зүйл тараасныхаа төлөө 100 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн билээ.
Харин түүнийг өмөөрч жиргээчин залуус талбай дээр өчигдөр жагсаад авсан. Тэд гараараа амаа таглан "Бидэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алга. Олон нийтийн сүлжээ бол ардчилсан засгийн хамгийн сайн тал гэж боддог. Гэтэл өнөөгийн нийгэм коммунист засаглал, ардчилсан засаглал хоёрын хамгийн муу талыг авчихсан эрлийз гэдгээ нотлож байна" хэмээн Ц.Батыг хорьсонд эсэргүүцсэн юм.
Тэгвэл Ц.Батыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мөн л өчигдөр очиж эргэсэн байна. Тэрбээр сайд Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү. Урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа Ц.Бат нь эгчийгээ эргэж очих үеэр "Энд маш олон залуус хөнгөн хэрэгт хэт хүндэдсэн ял авчээ, хайран сайхан залуус" гэж хэлснийг сайд “твиттерт”-тээ жиргээлээ.
Х.Даваа
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/20
алтанхуягийн хийж бга ажил тэр ЛуЙвАрЧиН гансүхийг илчилсэн нь юуны буруу гэж?хоригдож бга биздэ ?