Энэ сарын 8-ны  өдөр "Монос" эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлийн улмаас таван хоногтойгоос  4 сартай 16 хүүхэд өнөөдрийн байдлаар  Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан.

Тэгвэл эмэнд хордсон 12 нярай бие нь сайжирч эмнэлгээс гарсан байна. Харин 2 хүүхдийн шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. Мөн 2 хүүхэд булчингийн чангаралттай байгаа учир 5 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэлээ.

“Фенобарбитал” эм цаашдаа хүүхдийн биеэнд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн.

Х.Даваа