БЗД-ийн 11-р хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо
2014/08/19
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Дэлхийн банк хамтран 2012 оны 3 дугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Үр дүнд нь хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх дүүргийн 11-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтанд ороход бэлэн болжээ.
Энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж авах юм байна. Шинэ цэцэрлэгийн барилга нь Канад технологийн модоор бүтээцээр баригджээ. Дээрх төслийн зорилго нь хүн амын өсөлттэй сургуулийн өмнөх боловсролыг уялдуулж, цэцэрлэгийн тоог нэмэх юм. Энэ хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 102 цэцэрлэг ашиглатанд оруулахаар барьж байгаа аж.
Х.Даваа
Зочин · 2014/08/20