БШУЯ-ны захиалгаар хүн амын тоо ихтэй Сүхбаатар дүүргийн 16-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтанд ороход бэлэн болжээ. Канад технологийн модон бүтээцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хэд хэдэн шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна. Харин яамны зүгээс энэ хичээлийн жилд нийтдээ 102 цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулна гэж мэдээллээ.

Х.Даваа