Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах нэгэн амралтын газар 8 сартай хүүгээ бүтээж амь насыг хохироосон хэрэг энэ сарын 17-18-нд шилжих шөнө гарчээ.

Аав нь хүүхдээ гэртээ харж байсан бөгөөд эхнэрийгээ ажилтай явсан хойгуур найзуудтайгаа нийлж амралт явахдаа хүүхдээ авч явсан байна. Тэд амралтанд очиж  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэжээ. Ингээд согтуу иргэд хоорондоо муудалцан зодоон хийсэн аж. Тухайн иргэний зодуулж байхдаа орон дээр унтаж байсан хүүхэд дээрээ унаж амь насыг нь хохироожээ. 

Иймд  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, амарч зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Энэхүү мэдээг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа