Монгол инженерүүдийг дэлхийн шилдэг их сургуульд сургана
2014/08/24
Саяхан нээлтээ хийсэн “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Монгол улсаас 1005 хүнийг Токиогийн их сургуульд сургахаар болсон.
2013 онд хийсэн судалгаагаар Токиогийн их сургуулийн инженерийн хөтөлбөр дэлхийн шилдэг их сургууль MIT-тэй эн зэрэгцэж байгааг доорх хүснэгтээс харж болно. Тухайлбал, зам, барилгын инженерийн хөтөлбөрөөр Америкийн МIT их сургууль дэлхийд тавдугаарт жагссан бол Токиогийн их сургуульд түүнээс хоёр байр илүү буюу гуравдугаарт эрэмблэгджээ.
|
||
Хөтөлбөр |
MIT |
Tokyo University |
Зам барилга |
5 |
3 |
Механик, нисэхийн инженер, үйлдвэрлэлийн инженерийн салбар |
1 |
8
|
Цахилгаан электроникийн инженер |
1 |
12 |
Сургалтын төлбөрийн харьцуулалт |
||
Сургалтын төлбөр |
$43,498/жил |
$5,164/жил |
Сургалтын төлбөрийн хувьд харьцуулахад 8,4 дахин бага байна. 1 Ашигласан эх үүсвэр: QS World University Ranking 2013 http://www.topuniversities.com/subject-rankings MIT сургалтын хөтөлбөр http://mitadmissions.org/afford/basics Tokyo University http://www.u-tokyo.ac.jp/stu01/e03_j.html
|
Гэсэн ч сургалтын төлбөрийн хувьд MIT их сургуулиас 8,4 дахин бага. Өөрөөр хэлбэл MIT-ийн жилийн төлбөр 43,498 доллар байгаа бол Токиогийн их сургуульд Монгол залуус маань нэг жилд 5,164 ам.доллараар суралцах юм. Тэгэхээр Монгол залуус маань дэлхийн жишигт хүрсэн инженерийн хөтөлбөрт дэлхийн жишгээс хамаагүй хямдаар суралцах нь.
Х.Даваа