Нийслэлийн Тээврийн газраас “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил”-ыг хэрэгжүүлж эхлээд гурав хонож байна.

Энэ сарын 22-ноос буюу өнгөрөгч долоо хоногийн баасан гаригаас эхэлсэн туршилтын 10 хоногийн хугацаанд иргэд 500 төгрөгийн үнэтэй тасалбар авч, бүтэн өдөржин автобусанд сэлгэн суух боломжтой болсон.

Тэгвэл 500 төгрөгийн тасалбарыг хуурамчаар хийсэн гэх мэдээлэл Нийслэлийн Тээврийн газарт иржээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас тасалбарыг тухайн өдөр худалдах тул маргааш өдрийн тасалбар хэмээн зарж буй тасалбарыг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

Нийтийн тээврээр зорчих тасалбар нь өөр, өөр өнгөтэйгээр хэвлэгдэгдэн түгээгдэж байгаа бөгөөд тухайн өдрийнхөө өглөө худалдаанд гарч байгаа гэдгийг сануулав.

Х.Даваа