Богдын ордон музейн дэргэд “АПУ” айлсах хэрэг үү
2014/08/26
Уг нь Засгийн газрын баталж өгсөн тогтоолоор бол 5.7 га газрыг хамгаалалтын бүсэд тооцох учиртай. Үүний дагуу тус музейнхэн газраа баталгаажуулж, гэрээ гэрчилгээг нь олгож өгөхийг тухайн үеийн Нийслэлийн газрын алба болон холбогдох газруудад нь хүсэлт тавьсан боловч зөвшөөрлийг нь олгодоггүй байжээ.
Тэгсэн байтлаа музейн газраас “АПУ” компанид өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ газрыг “АПУ”-д өгөхөөр хадгалж байсан мэт. Тэгэхээр “АПУ” хэмээх архины үйлдвэр энд ирж л байрлах гээгүй юм бол энэ газраа улсад нь өгчихмөөр юм.
Уг нь энэ музей Монголын XX зууны эхэн үеийн түүх дурсгалыг тэр чигээр нь хадгалдаг юм л даа. Гэтэл архины мухлаг, архины үйлдвэрээс дорд үзэгдэж байгаад л хамаг учир байгаа юм.
Тэгэхээр цааш баримт тулгуурлая. “АПУ” ком¬панийн охин компани болох “Ван трейд” нь музейн 1.6 га газрыг эзэмшиж байгаа. Тэд музейн цэцэрлэгжүүлсэн талбайгаас таслан авч, до¬тор нь хашаа барин, зам тавьж, зуны цагт шар айраг худалдаалдаг болоод арваад жилийн нүүр үзэж байгааг бид мэднэ шүү дээ.
Түүх соёлдоо хайртай, шударга үнэний төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг түмний хувьд газар чөлөөлөх тухай шаардаж, тэмцэл хүртэл өрнүүлсэн байдаг. Гэтэл “АПУ”-гийнхан “Гурван тэрбум төгрөгийн тохижилт хийсэн. Энэ мөнгөө гаргуулж авахаас нааш газар чөлөөлөх боломжгүй” гэж хүртэл хэлж байв. Тэгэхээр хотын А зэрэглэлийн бүсэд байх энэ түүхийн томоохон зүйл агуулсан газар “АПУ”-гийн гурван тэрбум төгрөгийн л өртөгтэй зүйл гэж үү.
Яг энэ маргаан дагуулж байх үеэр газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан Хан-Уул дүүргийн газрын алба мөнгө төлөх боломжгүй гэснийг үндэслэн “эвлэрлийн гэрээгээр” гэсэн тайлбар хийн, тус компанийн эзэмшиж буй 1.6 га газрыг буцаагаад үлдээчихжээ. Ингээд зогсохгүй уг компани өнгөрсөн онд түр хугацаагаар эзэмшиж буй газраасаа “Интернэшнл мэдикал центр” ХХК-д талыг нь худалдчихсан байна. Эндээс харвал Г.Батхүү нь Хан-Уул дүүргийн шүүхийг атгадаг бололтой. Сонгуульд ялагдсан ч Хан-Уул дүүргийн шүүхээр тогтоол гаргуулна. Булхайтай бизнес хийсэн ч Хан-Уул дүүргийн шүүхээр өөрийн талд шийдвэрлүүлнэ гээд Хан-Уулын шүүхтэй холбоогүй зүйл нэгээхэн ч үгүй. Ийм л нэгэн эрх дархтан “АПУ”-гийн мөнгөөр, архи зарж олсон мөнгөөрөө хууль цаазыг зодоод л сууж байна даа.
А.Гал
Зочин · 2014/08/27
Батхүү идээд цадах нь уу хараарай . Наадах чинь нарийнтаж үхнэ . Та эс ч таны үр хүүхэд харна даа