Хятадаас гар тосон гуйлга гуйх “Монгол”
2014/08/27
Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа бөгөөд иргэдийн амжиргааны түвшин доошилсоор ядуурлын тоо нэмэгдсээр байна.
Цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэд өнөө маргаашийн хоол хүнс, унааны мөнгөө аргацаах гэж зүдэрч байна. Бидний дээр сууж буй эрх мэдэлтнүүд энэхүү зовлонг мэдрэхгүй байгаа бололтой. Нийгэм болж байна, эдийн засаг сайжрахч байна хэмээн өөрсд хоорондоо ярих нь бий.
Гэвч бодит байдал дээр тэдгээр эрх мэдэлтнүүд иргэдийн татвараар хангалуун амьдарч байгаа учир нь эдийн засгийн хямрал гээчийг мэдрэхгүй байгаа бололтой. Түүнчлэн манай улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт, Чингис бонд Самурай бондын зарцуулалтыг ард түмэнд ил тод мэдээллэхгүй байгаа нь хачирхалтай. Юунд хэрхэн зарцуулж байгааг ард түмэн мэдэх хэрэгтэй байна. Энэ их өр, дээрээс Хятадаас гар тосон гуйлга гуйж хичнээнийг авч дахин хувааж идэж уух гэж байгааг мэдэх шаардлагатай байгаа. Уул уурхайн салбарыг дотоод хөрөнгө оруулагч нараас булаан авч тэр чигт нь хятдуудад өгөх далд санаа л явж байна.
Гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг бодлоготойгоор хөөн гаргаж байгаа нь хэнд ч илэрхий байгаа билээ. Энэ мэт чухал асуудлыг ил тод байлгаж хүндрэлтэй асуудлаас гарах замыг олж улс орны эдитйн засгийг сайжруулахгүйгээр өөрсдөө идээд суух уу? Эсвэл энэ бүгдийн цэгцлэх үү? Гэдэг асуулт болоод байна. Өнөөдөр цалингаас цалингийн хооронд амьдарч буй хүмүүсийн амжиргаа улам л доошилсоор байхад эрх мэдэлтнүүд нүдэн балай чихэн дүлий сууна. Түүнчлэн барьж дийлэхгүй байгаа барааны үнэ ханш өдөр ирэх тусам нэмэгдсээр хяналтнаас гарсаар байгаа нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
Энэ нийгэмд цалингаас цалингийн хооронд амьдарч буй Монголын ард түмэн энэхүү үнийн өсөлтөд чирэгдэж байгаа нь илт. Эдийн засаг хямрах нь, элгээрээ мөлхөх нь гэх боловч бодит байдал дээр аль хэдийн уналтад ороод эхэлчихсэн байгаа юм. Манай улсын наймаачид тэмдэглэлт өдөр баяр ёслолын үеэр барааныхаа үнийг улам нэмдэг нь уламжлал болоод буй. Тэгвэл удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэхэд гайхах хэрэггүй бололтой. Энэ нь наймаачдын хийж буй уламжлалт хууль бус шуналт үйлдэл юм. Наад захын үзэг харандааны үнэ ханш 100 төгрөгөөс дээш нэмэгдсэн байх жишээний.
Түүнчлэн хүнсний гол нэрийн барааны үнэ ханш буураад байна гэх боловч эсрэгээрээ өссөөр байгаа билээ. Өмнө нь 10000 төгрөгт нэг өдрийн хоол хүнсээ хангалттай бэлтгэж хүрэлцдэг байсан бол өнөөдөр 10000 төгрөгт 1кг мах л авах болжээ. Малын тоо өсч байгаа хэдий ч махны үнэ нэмэгдсээр байгаа нь өнөөх л шуналт наймаачдын хийж буй үнийн хөөрөгдөл. Энэхүү дур мэдэн үнэ ханш нэмж хөөрөгдөл бий болгоод буй явдал хяналтнаас гарч хэн дуртай нь үнийг өөрчилж ганцхан шөнийн дотор лангуун дээрх бараа 100 төгрөгөөс дээш үнээр нэмэгдэх болсон. Энэ мэтчилэн үнийн асуудал хяналтнаас гараад байгаа нь эдийн засагт тийм ч таатай байдлыг үүсгэхгүй байгаа юм. Цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэдэд энэхүү үнийн өсөлт хүндээр нөлөөлж байна. Сарын цалингаа амьдралдаа хүргэх гэж зүдэрч байгаа.
Цалин хөлсийг нэмэхгүй атал барааныхаа үнийг нэмж байгаа явдал иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Өнөөдөр нийгэм ядуу байна. Цалин хөлс хаанаа ч хүрэхгүй байгаа нь ийн ядуурлын тоог нэмэгдүүлж буй хэрэг. Нэг сая хүрэхтэй үгүйтэй орлоготой, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Төр засаг нь юу хийж харж байна. Үүнээс гадна үндэсний статистикийн хорооноос гаргасан цалингийн дундаж, болоод худалдааны салбарын борлуулат, үнэ ханшийн мэдээлэл хаанаас гарч ирээд байгаа тоо вэ?
Хэмээх асуух иргэдийн тоо их байна. Судалгаа хийсэн үзүүлэлт иргэдийн гайхшралыг төрүүлж байгаа бөгөөд бодит байдлаас хол тасарсантоо гаргаж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Мөн зарим байгууллагууд цалингаа ч тавих боломжгүй болсон нь асуудал үүсгэж байгаа юм.
Тодруулбал: БХЯ, Хилийн цэргийнхэн амралтаа авсан ажилчдын амралтын мөнгө, цалинг нь тавьж чадахгүй хэцүүдэж байгаа сурагтай. Тун удахгүй хичээл сургууль жигдрэхээр сургууль, цэцэрлэгүүд ч цалингаа тавьж дийлэхгүй байдал үүсээд буй аж. Гэмтлийн эмнэлэг хэрэгцээтэй эм, тариагаа авч дийлэхгүй өвчтөнүүдийн ар гэрээс аргацаасаар өнөөдрийг хүрсэн. Энэ мэт нийгэмд тулгамдаад буй асуудлууд их байхад энэхүү асуудлыг бус огт шаардлага зүйлд анхаарал хандуулж байгаа нь тэдний мөнгө идэх гэсэн арга юм болов уу?
Цалингийн үзүүлэлт гарахад иргэд ихээр гайхсан. Хаанаас ийм тоо гарсан байна вэ? Гэх асуулт ар араасаа гарч ирсээр. Цалин хөлсөө цагт нь тавьж чадахгүй байгаа энэ үед тийм их тоо гарах учиргүй билээ. Өдөр хоногийг аргацаан амьдарч буй иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэхийн тулд ажиллах хүн хэрэгтэй байна. Шударга, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж тэдний амьдралын түвшингээ дээшлүүлэхэд боломж олгож чадахуйц удирдлагыг хүсч байгаа юм.
Ч.Гэрэлтуяа
Зочин · 2014/08/29
Olon jil mongoliin nuuts xunii nuursiig .max .alt. zes. tumuriin xuderiig xytadad ugj bma. olon arvan jil
Зочин · 2014/08/29
Alt .max nooluur bugd xytad ruu ursj baigaa nuursen door nuugaad max nii ideshnii tsag uvuljingoo zuudug jijigxen mongol tom xytdiig jooxon chanartai maxaaraa demjij demjeed suxurj ur xuuxduud emzeg buleg uxeed xun am sulidaatai ajiliin chadvargui bolj bna .
Зочин · 2014/08/28
ЭД НАРТ АРД ТУМЭНЭЭ БОДОХ ЯМАРЧ УХААН БАЙХГУЭЭ. ООРСНОО Л БАЯЖИЖ БАЙВАЛ БОЛОО . ООРСДООСОО Л САНАЛ СУДАЛГАА АВААЛ ТЭРИЙГЭЭ ХЭЛДЭГ . АН- АРАЙЛ БИШЭЭ АХИАД СОНГУУЛ БОЛНОДОО УГНЬ. ТЭЭЛ ГОЕ УМ ЯРИАЛ ИРНЭДЭЭ НОВШНУУД ИРЭХ СОНГУУЛЬД АН- Д 1 Ч СУУДАЛ ОГОХГУЙ ШУУ МОНГОЛЧУУДАА