Г. Мягмарсүрэн: Сурагчид өөртөө итгэлтэй, бие даасан, чадварлаг болох үр дүн хүлээгдэж байна
2014/08/28
2014-2015 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид шинэ хөтөлбөрөөр суралцана. Харин тэдэнд сургах багш нарыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн жил сургалтад хамруулсан. Мөн 860 сургагч багш томилогдон нийслэл, хөдөө орон нутгийн 8 бүсэд хуваагдан бага ангийн 13310 багшид сургалт явуулж байна.
Энэ сарын 14-нөөс өнөөдрийг хүртэл үргэлжлэх багш, захирал, бага ангийн сургалтын менежерийн сургалтын үр дүн, шинэчилсэн хөтөлбөрийн талаар Дундговь аймгийн “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирал Г.Мягмарсүрэнгээс тодрууллаа
- Шинээр баталсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” өмнөхөөсөө ямар давуу талтай вэ?
- Хүүхдэд багш зааж, сургах гэхээсээ илүү хүүхэдтэйгээ хамтран ажиллаж тэднийг сурах арга барилд сургах гэсэн үзэл баримтлал нь энэ хөтөлбөрийн гол цөм нь. Сурагчийг хөгжүүлэх нь ганц багшид хамаатай бус бүх нийтийг оролцуулах хандлага нь өмнөх хөтөлбөрүүдээс онцлогтой байна. Цөм хөтөлбөрийг ажиглахад арга зүй, зөвлөмж нь тодорхой, мэргэжил дээшлүүлэх, зөвлөн туслах чиг үүрэг бүхий удирдамж, албан даалгавар нь маш тодорхой. Нэг шалгуулдаг нөгөө нь шалгадаг биш зөвлөж хамтран ажиллах үзэл санаатай байгаагаараа давуу талтай байна. Өөрөөр хэлбэл бүх зүйл нь тодорхой, бэлэн шууд хэрэгжүүлэхэд багшид хүндрэл учрахгүй байдлаар боловсруулсан байна.
- Шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?
Багш нар маань ажлынхаа үр дүнд урамшсан, стрессгүй болох байх гэж бодож байна. Сурагчид маань илүү өөртөө итгэлтэй, бие даасан, чадвартай, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр ирээдүйдээ итгэлтэй болох үр дүн хүлээгдэж байна даа.
Л.ЦОГ
Зочин · 2014/08/29
Neg ch xuuxediig xayj bploxgui japand baga angid bux xuuxed 100%surj xaygdaxgui baij chaddag gesen