Хогны уутыг талонаар олгоно
2014/09/03
Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн 152 хорооны айл өрхүүдэд 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс хогны уутыг талоноор олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд талоныг хэвлүүлэн, дүүрэг, хороодод хүн амын батлагдсан тоогоор хүргүүлсэн байна. Одоогоор дүүргээс хороодод хогны уутны талоныг хүргэж, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд тарааж эхэлжээ.
ахБаянгол дүүрэг 52 406 айл өрхөд 209.624 хогны уутны талон олгохоос одоогоор 60-70 хувийг тарааж дууссан байна. Бусад дүүргүүдэд хогны уутны талоны тараалт хэвийн үргэлжилж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Хогны уутны талоноо авсан иргэд, хорооноос гадна дэлгүүр, худаг, Гэр хорооллын Захирагчийн ажлын алба, дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоодоос авах боломжтой болох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.