Хүүхдийн ам, хөлийг скочдсон гэх багш нэр төрөө сэргээлгэнэ
2014/09/06
Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн багш хүүхдийн ам, хөлийг скочдсон гэх мэдээллийг эцэг, эх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан байгаа. Эцэг, эх нь хүүхдээ цонхны завсраар харж байхад багш нь ам, хөлийг нь хамт скочдсон байсан гэх гомдлыг цагдаад гаргажээ. Уг явдлыг цэцэрлэгийн багш, эрхлэгч үгүйсгэж, худал мэдээлэл тарааж багшийн нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр багш нь дүүргийнхээ цагдаагийн хэлтэст гомдол гаргасан гэнэ.
Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг “Нийгэмд үнэн бодитой мэдээлэл тараагаагүй. Багш амыг нь биш хөлийг нь скочдсон гэсэн. Гэхдээ эцэг, эх нь цонхоор харсан хэрнээ тэр дороо орж ирээгүй, үдээс хойш ийм мэдээлэл тараасан. Бид багшаа өмөөрч байгаа юм биш. Үнэндээ өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн ачаалал их байна. Энэ явдал ч хүүхдэд сөргөөр нөлөөлж, хэт их ачаалал багш, ажилчдын гомдлыг төрүүлж байна. Ачаалал ихтэй ажиллаж байгаа багш нарт хэцүү байгаа ч хамгийн гол нь үнэн зөв мэдээлэл тараагаагүйд гомдол гаргасан” гэжээ.
Тус цэцэрлэг 250 хүүхэд хүлээж авах багтаамжтай бөгөөд өнөөдрийн байдлаар ачаалал нь хэрээс хэтэрч 600 гаруй хүүхэд явж байгаа гэнэ. Цэцэрлэгийн стандартаар бол хоёр багш дээр 25 хүүхэд байх ёстой ч өнөөдрийн байдлаар хоёр багшид 60-70 хүүхэд ногдож байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
Зочин · 2014/09/10
tsetserleg surguuliin angi buriig camerjuulah heregtei. ter bagshiig hal. bagsh bj tohirohgui hun bn.mergejlee bur songoj de. delguurt ch yumu uildvert hairtsag sav booj skochiddog ajil hiivel tohiroh yum bn
Зочин · 2014/09/10
achaalal ihedlee gd enend chini huuhed yamar burutai ym be. yah gj ingej yumiig hundruulj bdag ym be. ugaasa ene bol bagshiin buruu l bn shde. achaalal ihedlee gd huuhdiin huliig skochidson bagshiig arai zuvtguh gd baigaa yum bish biz de.iim hun bagsh bj taarahgui
zochin · 2014/09/08
Ner tur chini ahij hezee ch sergehgui ee, yaj ch cagaasan hun bur l dotroo sejigtei uldene dee bagsh guya mini.
Зочин · 2014/09/08
Шууд ажлаа саа халагдах хэрэгтэй.энэ өмөөрөөд байгаа эрхлэгч ч бас бүтэхгүй хүн байна.ажиллах хүмүүс байг****** дээ.юу яриад ачаалал их гээд бнаа.тэглээ гээд хүүхэдийг зодож ******лаж болно гэж хэлж байна.энэ ёстой бүтэхгүй сэтгэлгээтэй хүн байна.
Зочин · 2014/09/07
****** zerleg amitan be mergejilee buruu songoson bagsh bn bag**** hatdaa kamerjuulbal taarna daraa n hen hendee gomdolgui amar
Зочин · 2014/09/07
Ene odoo yu gesen ug be.Acnaalal ihtei ajilaj baigaa bolohoor huuhediin hol skocndoj bolno geh geed baigaa yumuu h****aa yum.
Зочин · 2014/09/07
Зочин · 2014/09/07
тэгээд хүүхэд ихтэй байна гээд скочидох нь зөв гээд байгаа юу****** энэ одоо
Зочин · 2014/09/07
Ymar muuhai ym be uursduus n noiton sormuustai ym unaagvi ym bga biz. Jild heden zuugaara bagshiin surguuli tuguj bga hiie bvteene gesen zaluus zunduu bna. Ajiliin achaalal daahgvi muu archaagvi ymnuud yala gej ter byt***n amitadiig yllaj bga ym be. Vhsenii ner tur ter nuhdvvdin zurgii n olond delgeeche bh gazargvi bolgood uriildo. Araatnuud iig ****uul ****uul
Зочин · 2014/09/07
Ymar aimaar ym beeee holiig ni ch bsan ckochdoj bolnoO gesen uguu 50 60 xed ch bla ****rhoj xorsox bsin bolOl busad achaalal daax xuuxded xairtai ajil olj chadaxgUi bga bagsh nart zaiga tavij uguuche umuurch bga erXlegch ch bas