Гурван саяд ч хүрээгүй байгаа Монголчуудыг эзлэх санаархал тэр бум хол давсан их гүрэнд байгаа нь илт. Тэд хүн амынхаа бодлогоор дамжуулан Монголчуудын цэвэр цусанд нь нөлөөлж эхэллээ.

Зам, барилга, уул уурхайн салбарт гадны ажилтнуудыг оруулж ирэх нэрээр хэдэн арван мянган Хятад иргэдийг ажилуулж байгаач эргээд нутаг буцаадаггүй.

Тэд “Монгол” орны өнцөг булан бүрт ажиллахдаа элдэв хэрэг зөрчил тарьж, “Монгол” хүний эрдэнэт аминд хүрч, “Монгол” охидтой гэр бүл болж “Монгол” цус эрлийзэж эхэлсэн өнөөдрийн дүр зургийг эмгэнэл гэж тодорхойлмоор байна. Энэ байдал  нь хил залгаа говийн алслагдсан сумдад түгээмэл байгааг захын Монгол иргэн хэлдэг.

Гэтэл тухайн аймаг сумын цагдаагийн байгууллага нь мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж хэдэн халтар төгрөгөнд амаа үдүүлсэн бололтой. Монголд хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж байгаа Хятад иргэдийн энэ үйлдэлийг хүний эрх гэж хээв нэг ярьсан  хууль хяналтын байгууллагын төлөөлөл байгаа нь харамсалтай.

Орон нутагт нь үүссэн  иймэрхүү асуудалтай эвлэрч өгдөггүй ганц хоёр Монгол залуус эсэргүүцлээ илэрхийлэхээр Хятадууд бүлэглэн зодож эрүүл мэнд амь насанд нь халдаж Монгол хүний алтан амь Хятадуудын гарт үнэгүйдэж байгаа нь энэ төрийн эмгэнэл гэлтэй. Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар нь гадны ажилтнууд тэр дундаа Хятад иргэдийн тоо байх ёстой хэмжээндээ л байгаа гэх  нөгөө л улиг болсон хариултаа хэлээд арав гаруй жил өнгөрлөө.

Монгол орны уул уурхай, барилга, замын салбарт үүрлэчихсэн  Хятадуудын асуудал хурцаар хөндөгдөж байгаа энэ үед ч тэд нөгөө л хариултаа хэлсээр суугаа нь хариуцлагагүй төрийн харуусал болчихоод байна. Энэ нь эцэстээ улс орныхоо Үндэсийн аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлсэн гадны иргэдийн тоог  бууруулах бодлого хэрэгжүүлэхгүй байгаа нь энэ төрийн эмгэнэл биш гэж үү.

Бид ямар 30 сая биш дээ. Гуравхан саяд хүрэхгүй цөөхөн Монголчуудыг минь хүн амын гэх айхтар бодлогоороо уусгах нь их гүрэнд бол ёстой л солгой гараараа дохих төдий ажил болов уу. "Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр бүү гарга" гэсэн эцэг өвгөдийнхөө үгийг эргэн санъя.

Хууль бусаар хүний нутгийн хилийг давчихаад эх орондоо байгаа мэт дураараа авирлаж байгаа Хятад иргэдийн асуудалд энэ төр онцгойлон анхаараачэй гэдгийг дахин хэлье. Хэдийгээр стратегийн түвшиний харилцаатай урд хөрштэй нэг л эвгүй харьцвал импортынхоо барааны 70 хувийг авдаг манай улс хойд эхийн гар харна гэж эвгүйрхэж байгаа бол энэ байдлыг дипломат аргаар шийдээчээ гэсэн хүсэлтийг олон иргэд дайж байна.

Өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн Монгол цус даяаршсан энэ нийгэмд орхигдох ёсгүйг цөөхөн хэдэн Монголчуудаа Монголоор нь мөнхлөх төрийн алтан бодлого энэ үед дутагдаж байгааг онцолъё.

Б.Энхтанхил