Цэц хамгаалсан ч Д.Сугарыг шүүнэ
2014/09/08
ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос Үндсэн хуулийн цэцэд гурав дахь удаагаа гаргасан.
Хуулиар бол Цэц энэхүү саналын хариуг 14 хоногийн дотор өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, уг хариуг энэ долоо хоногт багтаан гаргах ёстой юм.
Прокурорын саналын хариуг хэрхэн өгөх бол? Хариулт нэхсэн энэ асуудлыг өчигдрийн байдлаар Цэцийн гишүүд судалж байгаа гэлээ. Прокурор Д.Сугарыг МИАТ-ийн хэрэгт буруутгаж байгаа юм. Цагдаагийнхан Д.Сугарын МИАТ-ийн хэргийг хамсаатнууд нь болох Ч.Хоролсүрэн болон МИАТ-ийн захирлуудын хэргээс тусгаарласан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Өдгөө МИАТ-ийн хэргээр ял авсан хүмүүсийн зарим нь хохирлоо барагдуулсан, ялаа эдлээд шоронгоос гарч байгаа гэх мэдээллүүд бий. Харин Д.Сугарын хувьд тусгаарласнаас хойш ямар нэг ажиллагаа хийгдээгүй Цэцийн “хана”-ыг хоёр удаа мөргөчихөөд байгаа ажээ.
Прокурорын энэ удаагийн санал Цэцийн гишүүдийг гацаанд оруулаад байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Цэц эхний саналын хариуд “Үгүй” гэж шууд хариулж байсан бол хоёр дахь удаагийнхад “Д.Сугарыг цалингийн 30 хувиар торгосугай” хэмээн шийдэж байлаа.
Өмнөх хариунуудад баримталж байсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг түдгэлзүүлэх, эргүүлэн татах талаар хоёрхон заалт байдаг байна. Тэр нь тус хуулийн тавдугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт
“...Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ...”
“...Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заажээ.
Эх сурвалжийн мэдээллээр Цэц Д.Сугарыг урьдын адил хамгаалаад үлдвэл шууд шүүх рүү шилжүүлж шийдүүлэхээр зэхэж байгаа ажээ. Үүний дараа Цэц хуулийнхаа 5.3 дахь зүйлийн дагуу эргүүлэн татах тухай шийдвэрийг гаргах учиртай юм. Д.Сугарын хэргийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сандагсүрэн хянаж байна.
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2014/09/09
tsets gemt heregtniig huudag baiguulaga bolsnuu.***lguulhad yu buruu baih ve.sugar buruutai ****ooroo ta nariin tarhiig ugaagaad bn
Зочин · 2014/09/09
Tor shuuh bdag l um bol shuuj chomgiig ni tashih heregtei
Зочин · 2014/09/09
Tsets bolildoo. Avilgatai temtseh gazar heden business hiideg humuusee horgooj ***lgaj baihaar ehleed turiin ajil hiigeed ter bumtan bolson humuusee ***lgah ni zuv duu.
Зочин · 2014/09/09
SUGAR BELTEI HUNII HUU BAIH AA, JAPAN.d HUVIIN BAISHINTAI GESEN UNEN UU,
Зочин · 2014/09/10
АА ХӨӨРХИЙ БАС НЭГ БҮРЭН ЭРХЭТ ТЭРБУМТАН СУПЕР АВИЛГАЧ УММАНИБАДМЭХУМ
Зочин · 2014/09/10
ЦЭЦИЙНХЭН Ч НО ТОЙ БАЯЧУУД ДА СУГАР СУГАРВАЛ ДАРАА НЬ БИ БАЙХ ГЭЖ ЖААХАН АЙГААД ККККККККККК
Зочин · 2014/09/11
СУГАРЫН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ҮНЭНЧЭЭР ШАЛГААД ЭХЭЛБЭЛ АТГ УМБГАЗАР БРАВО,АЗ БОЛЖ ЭРХ ТҮДГЭЛЗЛЭЭ АРАЙ ЯДАН СУГАР СУУЛАА,НИЙГЭМ ҮҮНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА СУГАРАА ДОНГОДООД ЭХЛЭЭРЭЙ