Талийгаачид оюутнууд байжээ
2014/09/08
Өнгөрсөн амралтын өдөр “River stone” орон сууцны барилга дээр ажиллаж байсан гурван залуу унаж амиа алдсан хэрэг гарсан.
Тодруулбал тус барилгын гадна талын пассадны өнгөлгөөг хийж байсан 17-23 насны гурван залуугийн зогсч байсан дүүжин хавтангийн олс тасарч өндрөөс унасан аж. Ослын улмаас тэдний хоёр нь газар дээрээ нас барж нэг нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 23 настай талийгаач Б нь “Их засаг” их сургуулийн оюутан, харин А нь 17 настай Архангай аймгийн харьяат байжээ.
Оюутнууд өнгөрөгч баасан гарагаас эхлэн түр гэрээ байгуулан туслах ажилтнаар ажиллаад ердөө хоёр хонож байжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэд сургалтын төлбөртөө нэмэр болох зорилгоор барилга дээр ажиллаж байсан гэнэ.
Тус орон сууцны барилгыг “S development” ХХК-ийн захиалгаар "Бо Бэ констракшн" ХХК гүйцэтгэж байжээ. МХЕГ-аас тус барилгын үйл ажиллагааг дөрөвдүгээр сараас эхлэн зогсоож, цахилгааныг нь тасалсан байна. Эл хэргийн талаар хуулийн байгууллага шалгаж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
Ослын гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гэдгийг албаны болоод бусад эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, уг барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын багаж хэрэгслээр хангагдаагүй, тэдэнд зааварчилгаа өгөх хөдөлмөр хамгааллын инженер ч байгааагүй байжээ.
Хэрэг гарах үед хохирогчид барилгын гадна талын өнгөлгөөний засварын ажил хийн дүүжин шатаар явж байсан бөгөөддүүжин шатны бэхэлгээ тасарч талийгаачид есөн давхараас доош унажээ.
Тэдний хоёр нь газар дээрээ нас барсан бол, нэг нь ГССҮТ-д очсон ч бэртлээ даагаагүй аж.
Талийгаачийн ар гэрийнхний хувьд тухайн компанид гомдолтой байгаад зогсохгүй эмнэлгийн ажилчдыг буруутгаад байгаа юм. Учир нь гурван залууг өндрөөс унаад цаг хиртэй болсоны дараа түргэн тусламжийнхан ирсэн аж. Энэ үед талийгаач залуу амьд байсан бөгөөд “энэ утас манай ахын дугаар” гээд утасны дугаар хүртэл өгчээ. Улмаар тэрбээр эмнэлэгт очоод 10 минут болоод амьсгал хураасан гэдгийг ар гэрийнхэн нь ярьж байна.
Зочин · 2014/09/10
hairan mongol zaluuchuud ireedvi nar min dee ene asuudliig ondort abch vzeh heregtei shvv muu hujaa nar barilgaas unlaa gej neg ch sonsogdohgvi mortloo mongol zaluus mini vi olnooroo amia aldaj bn haramsaj bn tsoohon mongolchuud mini bid l bie bienee hairlahgvi bol bolohgvi shvv dee
Зочин · 2014/09/10
Xaipan sxan zalyy nas xm xowdiin nutag negt dvvde gvn emegnel ilerxiilii. Um sain amgalan boltugai
Зочин · 2014/09/10
Araich dee hunii ami nasig avch odson archaagui darga nart arga hemjee avaachee evii nunii ***n ursug emnelgiin hund surtlig yandaa
Зочин · 2014/09/10
Ar gert ni 80-jil tasraltgui nuhun tulbur jil bur uguh eostoi.Mongol hunii dundaj naslaltaar bodoj ar gert ni nuhun tulbur ug uh heregtei.Hairan Mongol ahan duus mini...
Зочин · 2014/09/09
Xaramsaj bn ewii2 :-(
Зочин · 2014/09/09
xxk bus odoo hab nl yaland unah bhdaa
Зочин · 2014/09/09
mogolchuud minee iim ymnaas l surgamj abah heregtei ym daa
Зочин · 2014/09/09
Yay ymat orovdoltei ym haramsaj bn iiiiiiiii
Зочин · 2014/09/09
Манай Монголын эмнэлэгийн түргэн тусламж хэзээ цагтаа ирж байсан юм? Наад нас барсан хүмүүсийн ар гэр чинь танил тал байхгүй бол тэгээд л удахгүй хэрэг нь замхарна, та нар харж л байгаарай.Эмнэлэгийн эмч нэртэй цагаан халаад нөмөрсөн алуурчид чинь мөнгөгүй ядарсан оюутнуудыг бол тоох ч үгүй!!!
Зочин · 2014/09/09
Манай Монголын эмнэлэгийн түргэн тусламж хэзээ цагтаа ирж байсан юм? Наад нас барсан хүмүүсийн ар гэр чинь танил тал ******тай бол тэгээд л удахгүй хэрэг нь замхарна, та нар харж л байгаарай.Эмнэлэгийн эмч нэртэй цагаан халаад нөмөрсөн алуурчид чинь мөнгөгүй ядарсан оюутнуудыг бол тоох ч үгүй!!!
Зочин · 2014/09/09
Aimag sumandaa l bh heregtei bj dee.
Зочин · 2014/09/09
Хайран хүүхдүүд...
Зочин · 2014/09/09
*****iin mu emnelegiinhen muuhai ***********tai duudlaga ogohdoo davhar hahuuliin mungu goo tsug ogohgui bol toohchgui