Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 19 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ.

Өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд байрладаг хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүд, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, төрийн яамд, олон нийтийн байгууллагууд, Монголын хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, төрөл төрөгсдийн зүгээс Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөх аж. Энэ өдөр хэлмэгдэгсдэд зориулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүдэд бурхны ном хуруулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ орон даяар зохион байгуулахаар болжээ. 

 

Д.Анар