“Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахын эсрэг хүйтэн зэвсэг хэрэглэсэнийхээ төлөө “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жилийн ял сонссон. Өдгөө шоронд хоригдож суугаа тэрбээр монгол бичиг сурчээ. 

Ерөнхийлөгчид хандсан захидлаа монголоор  бичгээр бичжээ. Төрдөө, төрийнхөө тэргүүнийг хүндэтгэж заавал монгол бичгээрээ хандмаар санагдаад сайн сураагүй ч монгол бичгээрээ бичлээ хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянгад хэлсэн байна. 

Дашрамд дуулгахад, Г.Уянга гишүүн өөрийн бие төлөөлөгчөөрөө  Ц.Мөнхбаярын хүү Эрдэнээг ажилуулах болсноо мэдэгдлээ.  

"Аавыгаа гарч иртэл тэдний ар гэр хоногийн хоолондоо санаа зовохгүй байхаар болов. Мөнхбаяртаа гэнэтийн бэлэг барья гэж бодоод энэ шийдвэрээ хэлээгүй байгаа билээ. Өнөөдөр зурагтаар мэдээлбэл сонсоод баярлах байх аа" хэмээн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа нийтлэв.

Х.Даваа