Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн v форум эхэллээ
2014/09/11
Манай улс урд хөрштэйгээ хамтын харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд явагдаж байгаа холбоотойгоор зохион байгуулж байгаа “Монгол хятадын хэвлэл мэдээллийн V форум” зохион байгуулагдаж байна.
Энэхүү форум нь 2009 оноос хойш таван жил дараалан манай хоёр орон ээлжлэн зохион байгуулж буй “Монгол хятадын хэвлэл мэдээллийн V форум” “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эрчимжүүлэх арга зам, боломж” сэвдийн дор өнөөдрөөс Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байна.
Форумд монголын талаас МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр, Орхон аймгийн засаг даргын тамгын газрын дарга В.Сумъяасүх нар хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Чень Баочюан, хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн зургаадугаар газрын дэд дарга Көү Чи, БНХАУ-ын ЭСЯ-ны соёлын зөвлөх Вэй Хуншэн нарын албаны хүмүүс оролцож байна.
Хятадын талаас 17 төлөөлөгч форумд оролцож таван сэтгүүлч сурвалжилж байгаа бол монголын талаас 40 гаруй төлөөлөгч оролцож Орхон аймгийн болон нийслэлийн сэтгүүлчид сурвалжилж байна.
Мөн Форумд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихэд ач холбогдол үзүүлж мэндчилгээ явуулсан бөгөөд хоёр орны өндөр дээд түвшний түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ форум чухал үүрэгтэйг онцлоод цаашид ч жил бүр зохион байгуулж байхыг уриалсан байна.