Хар тамхины хэргээр шалгагдаж байсан этгүүдэд ял оноов
2014/09/14
"Шар" хочит Энхээ буюу Э.Энхбат нарт холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэжээ.
Уг хэрэгт дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хяналт тавьж, Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 192 дугаар зүйлийн 192.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар, Ш.Амармэнд, Э.Ширбазар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн Э.Энхбатад 2 жил 6 сарын хорих ял, Э.Ширбазарт 6 сарын баривчлах, Ш.Амармэндэд 5 сар 20 хоногийн баривчлах ял оногдуулжээ.
Эл хэргийн талаар эргэн сөхвөл, Э.Энхбатыг хэсэг залуустай хамт машинтайгаа явж байхад нь УМБГ-ын Хар тамхи зохион байгуулаллтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цагдаагийн тусгайгийнхантай очиж баривчилсан гэдэг. Түүний гэрт нэгжлэг хийх үед хар тамхины төрлийн ургамал гарч иржээ. Тиймээс Э.Энхбатыг хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.
Х.Даваа